Монголчууд бидний нэгээхэн хэсэг болсон өнө эртний түүх соёлтой Казак түмний хамгийн том баяр болох Наурызын баяр тун удахгүй болох гэж байна. Казак ард түмэн энэ баярыг шинэ он, шинэ хавар, шинэ өдөр эхэлсний баяр хэмээн эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей болон Баян-Өлгийн аймгийн нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оноос эхлэн Науризын баяр буюу нарны баярыг Монголын нийт ард түмэнд хүртээмжтэй болгох, Казак түмний соёл, уламжлал ёс заншлыг иргэдэд танилиулан сурталчилах үүднээс Чингисийн талбай дээр тэмдэглэж, зохион байгуулах болсон юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр талбай дээр Казакийн болон Баруун Монголын бий биелэгээний наадам болж, ах дүү зураач Ж.Ойлан, Ж.Толган нар уран зургийн үзэсгэлэнгээ нээн, домбрын чуулгын тоглолт болох юм байна.
Мөн 21-ний 15.00 цагаас бөхийн өргөөнд бөхийн барилдаан болох аж. Нийслэл хотод зохиогдож буй эдгээр арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас 50 хамтлаг, дуучид ирж оролцож байгаа бол Казакстан улсаас энэ сарын 22 -нд мөн олон тооны зочид, төлөөлөгчид ирж үндэс нэгт ах дүүстэйгээ золгож хамтдаа баярлах ажээ.