Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр Чингисийн талбайд “Наурызын баяр” тэмдэглэнэ
Нийгэм

Өнөөдөр Чингисийн талбайд “Наурызын баяр” тэмдэглэнэ

Урлаг Урлаг20/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
image3614429972014-03-20-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 Монголчууд бидний нэгээхэн хэсэг болсон өнө эртний түүх соёлтой Казак түмний хамгийн том баяр болох Наурызын баяр тун удахгүй болох гэж байна. Казак ард түмэн энэ баярыг шинэ он, шинэ хавар, шинэ өдөр эхэлсний баяр хэмээн эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бакей болон Баян-Өлгийн аймгийн нутгийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн оноос эхлэн Науризын баяр буюу нарны баярыг Монголын нийт ард түмэнд хүртээмжтэй болгох,  Казак түмний соёл, уламжлал ёс заншлыг  иргэдэд танилиулан сурталчилах үүднээс Чингисийн талбай дээр тэмдэглэж, зохион байгуулах болсон юм.  Энэхүү арга хэмжээний хүрээнд өнөөдөр  талбай дээр Казакийн болон Баруун Монголын бий биелэгээний наадам болж, ах дүү зураач Ж.Ойлан, Ж.Толган нар уран зургийн үзэсгэлэнгээ нээн, домбрын чуулгын тоглолт болох юм байна.

Мөн  21-ний  15.00 цагаас бөхийн өргөөнд бөхийн барилдаан болох аж. Нийслэл хотод зохиогдож буй эдгээр арга хэмжээнд  Баян-Өлгий аймгаас 50 хамтлаг, дуучид ирж оролцож байгаа бол  Казакстан улсаас энэ сарын 22 -нд  мөн олон тооны зочид, төлөөлөгчид ирж үндэс нэгт ах дүүстэйгээ золгож хамтдаа баярлах ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.