Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхэлдэй амилуулагчдын өдөр
Нийгэм

Хүүхэлдэй амилуулагчдын өдөр

Урлаг Урлаг21/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-21032014-1395369069-1274888228-huuheldei3897493012014-03-21-14-13[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хүүхэлдэй урлаач болон зураачид, Хүүхэлдэйн театрын үе үеийн уран бүтээлчид өнөөдөр 15.00 цагт Хүүхдийн номын ордонд болзоцгоожээ. Учир нь өнөөдөр Олон улсын хүүхэлдэйн театр, хүүхэлдэй урлаачдын өдөр юм. Монголын хүүхэлдэйн театр 1957 онд Олон улсын хүүхэлдэйн театрын холбоонд элссэн бөгөөд тэр үед болсон Будапештын хүүхэлдэйн наадамд манайхан П.Балдандоржийн найруулсан бүтээлээр оролцсон түүхтэй аж.

Монгол Улсын хүүхэлдэйн театрыг 1948 онд байгуулжээ. УДЭТ-тай хаяа нийлэн байрладаг Хүүхэлдэйн театр их, бага хоёр танхимтай. Багтай, таягтай, утсан, бээлийтэй, хуруун, сүүдэр гээд хүүхэлдэйн урлагийн олон төрлөөр уран бүтээл туурвин, бяцхан үзэгчдийн оюунд хөрөнгө оруулдаг тус хамт олонд бид талархах учиртай.

Монголын хүүхэлдэйн театрын анхны найруулагчдын нэг тэрбээр энэ өдрийн хүндэт зочин байх юм. Түүнчлэн ахмад найруулагч Б.Алтан-Очир нарын үе үеийн уран бүтээлч хуран цуглаж, Олон улсын хүүхэлдэйн театрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болох талаар хэлэлцэх юм байна.

Монгол Улсын хүүхэлдэйн театрыг 1948 онд байгуулжээ. УДЭТ-тай хаяа нийлэн байрладаг Хүүхэлдэйн театр их, бага хоёр танхимтай. Багтай, таягтай, утсан, бээлийтэй, хуруун, сүүдэр гээд хүүхэлдэйн урлагийн олон төрлөөр уран бүтээл туурвин, бяцхан үзэгчдийн оюунд хөрөнгө оруулдаг тус хамт олонд бид талархах учиртай.

Сонирхолтой түүх сөхвөл, Монголд хүүхэлдэйн урлагийг хөгжүүлэхэд “гурван Чой” их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тодруулбал, Монгол, Зөвлөлтийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар Москвад очоод хүүхэлдэйн жүжиг үзсэн маршал Х.Чойбалсан эх орондоо ирээд өвөрмөц урлагийг Монголдоо бий болгохоор зорьжээ.

Тэрбээр гурван хүнийг сонгон, хүүхэлдэйн урлагт сургахаар Москва руу илгээсэн нь М.Чойжамц, Н.Надмид, А.Дашдондог нар байжээ. Өөр нэг “Чой” нь 1951 онд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж, 1961 онд Прагийн Урлагийн дээд сургуульд явж, хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн найруулагч болсон А.Чойсон юм.

2000 онд болсон Олон улсын хүүхэлдэйн театрын холбооны XVIII хуралдаанаар энэ өдрийг санаачлан, 2003 оноос тэмдэглэх болжээ.

Э.Хана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.