Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ариунаа-Ижий минь ирж явна уу даа
Дуу хөгжим

Ариунаа-Ижий минь ирж явна уу даа

Урлаг Урлаг09/05/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цэцэгт талын цэнхэр салхи
Чимээ чагнан түр саатах шиг
Нам гүм болох чинь
Ижий минь ирж явна уу даа

Чихний үзүүрт сэвэлзэх
Нутгийн минь тэр салхи
Ивлэсэн сүү шиг болохлоор
Ижийгээ санан үгүйллээ, би

Дх:
Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа, би

Тэнгэрт нүүх сэмжин үүлс
Тэрхэн агшинд түр саатах шиг
Нартай наадан байх чинь
Ижий минь ирж явна уу даа

Нүдний үзүүрт торолзох
Нүүдлийн шувуу шиг үүлс
Үүлэн зардас шиг болохлоор
Үгүйлэн санах л юм, ээжийгээ

Дх:
Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа, би

Сэрүүхэн бороотой манан дунд
Ихэр толгод нь сүүмэлзээд
Сэтгэлийн нулимс тогтохгүй нь ээ
Ижий минь ирж явна уу даа

Хоёр нүдний минь нулимс
Энгэр норгоод байх чинь
Хонгор сайхан ижийтэйгээ
Хөтлөлцөөд нэг л алхах юмсан

Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа, би

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Люмино” хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дууг бодит амьдралаас сэдэвлэсэн

06/08/2025
Дуу хөгжим Урлаг

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Люмино” хамтлагийн гишүүн MC: “Насан туршдаа” дууг бодит амьдралаас сэдэвлэсэн

06/08/2025

Монголын анхны хүүхэлдэйн үзэсгэлэн дэлгэгдэх гэж байна

06/08/2025

Хөөмийн наадмын шилдгүүд тодорлоо

06/08/2025

“Элсэн манхны баяр-2025” болно

06/08/2025

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.