Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ариунаа-Ижий минь ирж явна уу даа
Дуу хөгжим

Ариунаа-Ижий минь ирж явна уу даа

Урлаг Урлаг09/05/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цэцэгт талын цэнхэр салхи
Чимээ чагнан түр саатах шиг
Нам гүм болох чинь
Ижий минь ирж явна уу даа

Чихний үзүүрт сэвэлзэх
Нутгийн минь тэр салхи
Ивлэсэн сүү шиг болохлоор
Ижийгээ санан үгүйллээ, би

Дх:
Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа, би

Тэнгэрт нүүх сэмжин үүлс
Тэрхэн агшинд түр саатах шиг
Нартай наадан байх чинь
Ижий минь ирж явна уу даа

Нүдний үзүүрт торолзох
Нүүдлийн шувуу шиг үүлс
Үүлэн зардас шиг болохлоор
Үгүйлэн санах л юм, ээжийгээ

Дх:
Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа, би

Сэрүүхэн бороотой манан дунд
Ихэр толгод нь сүүмэлзээд
Сэтгэлийн нулимс тогтохгүй нь ээ
Ижий минь ирж явна уу даа

Хоёр нүдний минь нулимс
Энгэр норгоод байх чинь
Хонгор сайхан ижийтэйгээ
Хөтлөлцөөд нэг л алхах юмсан

Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа, би

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Жонгүг “YouTube Music”-т шинэ дээд амжилт тогтоолоо

22/09/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхдүүд хэлний мэдлэгээ дуу хөгжмөөр илэрхийллээ

22/09/2026
Дуу хөгжим Урлаг

Г.Мягмарсүрэн Солонгосын “Палдалмүн” дууны наадмын гранпри шагналыг хүртлээ

21/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чаннинг Татум нууц инстаграм хаягтай гэх цуурхлыг няцаав

22/09/2026

Лили Рэйнхарт талийгаач Бриттани Мерфигийн “Uptown Girls” киноны алдарт даашинзыг дахин өмсөж, хүндэтгэл үзүүлжээ

22/09/2026

Кейт Бланшетт жүжгийн үеэр утсаа ашиглахгүй байхыг хүсэв

22/09/2026

Жонгүг “YouTube Music”-т шинэ дээд амжилт тогтоолоо

22/09/2026

“Resident Evil” нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ бокс оффисыг тэргүүлжээ

22/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.