Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Цогтын хадны бичиг
Утга зохиол

Цогтын хадны бичиг

Урлаг Урлаг27/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7f25888772c65af6big1205885872014-03-27-09-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуут хаданд бичихдээ "цагаан тахиа жилийн (1621 он) намрын эхэн сарын хорин нэгнээ Хангай ханы цэцэрлэгийн хойт ууланд авлан, хуягт халтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэлээ маш уярч Халуут авга эгчээ санаж ийн өгүүлээд уйллаа" хэмээсэн байдаг.

Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм. Цогтын хамгийн дотнын эгч нь холын овогтноо бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч ганцаардан эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг.  Цогт тайж эгчээ үгүйлэн шүлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгүй, гүн ухааны асар нарийн гаргалгаа хийж, яруу өгүүлсэн байдаг.

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Дуут” хад хэмээн нэрлэдэг . Гаднаа хар боловч дотроос нь цагаан сараал өнгө гарч ирдэг өвөрмөц сонин тогтоц бүхий хадан дээр Цогтын бичээс самбар дээр цагаан цэрдээр бичсэн юм шиг тодрон харагддаг.

1-р бадаг

Дээр тэнгэр хааны аху (оршихуй гэсэн утгаар. М.С.) хийгээд

Дэлхий дахь хан богдсын аху газар

Дээр дорын ялгал (буй) боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

2-р бадаг

Агинистайн агуй дахь бодиства нар хийгээд

Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын

Ахуй газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

3-р бадаг

Энд Хан Богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

4 – р бадаг

Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд

Уул модонд явагч араатан хоёрын

Аху бие ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

5 – р бадаг

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.

6 – р бадаг

Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд

Орхон Туулд агч өвчит бид хоёр

Халх Онигуудын газар хол боловч

Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.

 7- р бадаг

Энэ биендээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

Ийнхүү эхний гурван бадагт "жаргал, хайрлал", "асрал, нигүүлсэл", "зөв бурууг ялгахуй" гэсэн дан сайн сайхан үйлээр агаар нэгэн явдалтныг өгүүлсэн бол сайн муу, сайхан муу ээлжлэн байдаг хорвоогийн ёсыг баримтлан 4, 5-р бадагтаа өгүүлж сүүлийн 6,7 дугаар бадагт нутаг холд буй хайрт эгчтэйгээ уулзахыг мөрөөдсөн санаагаа тусгасан байдаг.

Т.Намуун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Яруу найраг, өв соёлын дугуйлан үнэ төлбөргүй хичээллэнэ

11/09/2025
Утга зохиол Урлаг

“Номын баяр” есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Төв талбайд болно

10/09/2025
Утга зохиол Урлаг

IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцлоо

02/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дотоожоор хийсэн үсний даруулга худалдаанд гарчээ

11/09/2025

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

11/09/2025

“The Conjuring” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

11/09/2025

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

11/09/2025

ФОТО: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээс

11/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.