Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ
Дотоод мэдээ

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

Урлаг Урлаг08/09/2025Шинэчлэгдсэн:08/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Польшийн Щецин хотын алдарт “Opera at the Castle” театрт болсон олон улсын дуурийн дуучдын уралдаанд Д.Дагвадорж түрүүллээ.

Тодруулбал, “XXV Great Tenors Tournament” олон улсын уралдааны финалын шатанд Монгол, Хятад, Солонгос, Чех, Польш, Кубын найман дуучин шалгарсан юм. Улмаар Монгол Улсаас оролцсон ОХУ-ын Марийнскийн театрын дуучин Д.Дагвадорж тэргүүн байрт шалгарсан байна. Түүний хувьд түрүүлээд зогсохгүй зохион байгуулагчийн тусгай шагнал, Дуурийн оркестрын нэрэмжит шилдэг дуучны шагнал хүртжээ.

Д.Дагвадоржийн хувьд 2010-2019 онд Эрдэнэтийн дуу, бүжгийн чуулга, 2019-2022 онд ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байжээ. Харин 2024 оны 10 дугаар сараас Мариинскийн театрын Приморскийн тайзны дуурийн хамтлагийн гоцлол дуучнаар ажиллаж байна.

Тэрбээр 2021 онд Италийн Неапольд болсон нэрт тенор дуучин Энрико Карузогийн нас барсны 100 жилийн ойд зориулсан Винчерогийн дэлхийн дууны уралдааны финалд шалгарч байсан юм. Түүнчлэн Исаак Дунаевскийн нэрэмжит дууны олон улсын XII уралдаан, Олон улсын дуурийн дуучдын “Сүй” уралдаанд тэргүүн байр эзэлж, ЗХУ-ын ардын жүжигчин Л.Л.Линховоины нэрэмжит олон улсын дуурийн дуучдын XIII уралдааны гранпри шагнал хүртсэн билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Б.Билгүүн нар нэгэн тайзнаа

12/05/2026
Балет Урлаг

П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг дахин толилуулна

10/05/2026
Дуурь Урлаг

“Ламбугайн нулимс” дуурь тайзнаа дахин амилна

06/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Жүжигчин Кан Сун Ён дахин гэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ

12/05/2026

Билли Айлиш ирээдүйд зөвхөн хөгжмийн карьераар хязгаарлагдахыг хүсэхгүй байна

12/05/2026

“Lord of the Rings: Hunt for Gollum” киноны дүрүүд зарлагдлаа

12/05/2026

Мьянмарт 11 мянган каратын бадмаараг олджээ

12/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.