Гарамгай уран бүтээлчдийн “Virtuoso Gala Concert-2026” ирэх арванхоёрдугаар сарын 2-ны үдэш Уран зургийн галерейд болно.
Тоглолтод оролцох гарамгай уран бүтээлчдийн хамгийн залуу нь Ж.Сүмбэр аж. Өдгөө 10 настай Ж.Сүмбэр нь “Шинэ Монгол”сургуулийн тавдугаар ангийн сурагч бөгөөд тэрбээр “Дэм-Авьяастан” сургалтын төвд 2023 оноос суралцаж буй.
Ж.Сүмбэр Испани улсад болсон ”Gran Klavier” уралдаанд тэргүү байр эзэлж, Бээжин хотод зохион байгуулсан “Brahms International Music Competition”-д “Special Gold Award” шагнал хүртсэн. Мөн өнгөрсөн онд тус уралдааны “Asian Final” (Hong Kong)-ын ганцаарчилсан болон хоршил төрөл, энэ оны “Asian (Korea) Future Star Piano Competition”-ы гран при шагналтан юм.
Тэрбээр “Virtuoso Gala Concert-2026” тоглолтод мэргэжлийн багш Б.Одгэрэлийн удирдагад Ф.Шопенб вальс ор.64, №1 бүтээлийг толилуулах аж.

