Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглолтын мэдээ»Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно
Тоглолтын мэдээ

Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно

Урлаг Урлаг12/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улаанбаатар эрдэм их сургууль, Хүүхдийн урлан бүтээх төв хамтран хоёр дахь удаагаа Монгол–Японы хамтарсан Соёлын фестивалийг зохион байгуулж байна. Тус фестивальд Япон улсаас дүрслэх урлаг, соёл урлагийн чиглэлийн 11 уран бүтээлч хүрэлцэн ирж хүүхэд багачуудад зориулсан олон сонирхолтой соёлын хөтөлбөрүүдийг толилуулах бөгөөд тус соёлын фестиваль есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдана.

Фестивалийн онцлох үйл ажиллагаанд:

  • Япон уран бүтээлчдийн дуу, бүжгийн үзүүлбэр,
  • Япон ханз уран бичлэгийн үзүүлбэр,
  • Монгол уран бичлэгийн үзүүлбэр,
  • Японы соёлын тухай илтгэл,
  • Японы ард түмний зан чанар, хоолны соёл, хөдөө аж ахуйн тухай илтгэл,
  • Япон соёлын хамгийн сүүлийн бүтээлүүд, аялал жуулчлалын газруудын тухай илтгэл,
  • Монгол гэрийн агуулга, Монгол гэрийг барих ёсон,
  • Орос оюутнуудын дуу, хөгжим, бүжгийн үзүүлбэр,
  • Хувцас загварын үзүүлбэр,
  • Япон үндэстний кимоно хувцсыг өмсөх аргачлал,
  • Төвийн багш, сургагчдын уран бүтээлийн үзэсгэлэн,

Уг фестиваль нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн 2025 – 2026 оны хичээлийн жилийн нээлтийн өдөртэй нэг өдөр болох бөгөөд энэ жил “Хүүхдийн урлан бүтээх төв” 16 төрлийн 24 дугуйланд 2000 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулан суралцуулахаар болсон юм. Энэхүү хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Sunrise” болон “Futaba” япон хэлний сургалтын төвүүд болон японы уран бүтээлчид, илтгэгчид оролцоно. Энэ нь Монгол–Японы соёлын харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болох юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Тоглолтын мэдээ Урлаг

Хамгийн том задгай талбайн фестиваль “Ulaanbaatar music festival 2025” есдүгээр сарын 20-нд болно

08/09/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“Ulaanbaatar music festival 2025” есдүгээр сарын 20-нд болно

31/08/2025
Тоглолтын мэдээ Урлаг

Дэлхийн алдарт реппер Fat Joe Монголд тоглолтоо хийнэ

26/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно

12/09/2025

Дотоожоор хийсэн үсний даруулга худалдаанд гарчээ

11/09/2025

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

11/09/2025

“The Conjuring” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

11/09/2025

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

11/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.