Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо
Технологи

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

Урлаг Урлаг11/09/2025Шинэчлэгдсэн:11/09/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы “H2L Inc.” компани Жэймс Камероны алдарт “Avatar” кинон дээр гардаг шиг хэрэглэгчдэд роботыг алсаас биечлэн удирдах боломж олгодог шинэ төрлийн капсул төхөөрөмжийг танилцуулжээ.

Төсөөлөөд үз дээ, та тухлан суугаад массажны сандал дээрээсээ өдөр тутмын ажил гэрийн ажлаа хийх боломжтой болчихвол ямар вэ? Энэ нь уран зөгнөл биш, харин бодитой шийдэл болох ирээдүй ойрхон байгаа аж.

Хэрхэн ажилладаг вэ?

“H2L”-ийн бүтээсэн “Capsule Interface” нь тусгай булчингийн шилжилт мэдрэгч, чанга яригч, дэлгэцтэй бөгөөд хэрэглэгчийн биеийн жижиг хөдөлгөөнүүдийг илрүүлж, робот руу дамжуулдаг. Мөн жаахан хөл хөдөлгөхөд робот алхана. Гар арай хөдлөхөд робот өргөх, түлхэх үйлдэл хийнэ. Булчингийн агшилт, суналтын маш өчүүхэн өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай мэдэрч, роботод хүч, даралт гэх мэт тактиль (арьс, мэдрэхүйгээр хүрч мэдрэх) мэдээллийг дамжуулна.

Капсул доторх дэлгэцээр дамжуулан хэрэглэгч роботын харж буй дүр зургийг бодитоор хүлээн авч, өөрийн биеийг өөр газар шилжсэн мэт мэдрэмж авдаг байна.

Дараагийн шат – мэдрэмж дамжуулах технологи

“H2L” одоогоор “proprioceptive feedback” буюу роботоос хэрэглэгч рүү буцаан мэдрэмж дамжуулах технологийг хөгжүүлж байна. Хэрэв энэ хэрэгжвэл хэрэглэгч зөвхөн хөдөлгөөн дамжуулахаас гадна роботод үйлчилж буй даралт, эсэргүүцлийг өөрийн биеэр мэдэрч, жинхэнэ immersive (орчинд бүрэн автсан) мэдрэмж авах боломжтой болно.

Үнэ ба ирээдүй

Энэ капсул төхөөрөмж зах зээлд тун удахгүй гарах бөгөөд эхний үнэ нь 30 сая иен (ойролцоогоор 208 мянган ам.доллар) байх аж. Одоогоор өргөн хэрэглэгчдэд үнэтэйд тооцогдох ч, технологи өргөжиж, эрэлт өсөхийн хэрээр үнэ буурах нь тодорхой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Эх сурвалж: CAAK.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

“TikTok” нэг минутын цувралд зориулсан апп нэвтрүүллээ

19/01/2026
Технологи Урлаг

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

14/01/2026
Технологи Урлаг

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Шер “Lifetime Achievement Award” буюу хүндэтгэлийн шагнал гардлаа

02/02/2026

ФОТО: “Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

02/02/2026

“Грэмми”-ийн шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

02/02/2026

“Scream 7” дэлгэцэнд гарах дөхөж байна

02/02/2026

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.