Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт банк санхүү болон мэдээлэл технологийн чиглэлийн үйл ажиллагааг явуулж эхлэхэд тохиромжтой. Төлөвлөсөн зорилгоосоо ухрахгүй бол амжилтад хүрэх болно. Өөрийн хүч бололцоонд бүү эргэлз. Нэр төрөө бэхжүүлэх ба ажил хэргийн холбоогоо баталгаажуулахад чиглэсэн бүхий үйл ажиллагаа ашиг тусаа өгнө. Таны үзэл санааг өөрчилж шинэчлэх үйл явдал болж магадгүй. Бизнес эрхэлдэг хүмүүс шинэ эсвэл гадаадын түншүүдээс хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна. Шинэ санаа амжилт авчирч, таны амьдралыг сайн тал руу нь эргүүлнэ. Гэхдээ таны дотоод мэдрэмж хурц байвал өдөр тутмын ажил хэргээ зохион байгуулахад хүндрэлтэй болно. Од эрхсийн тохиолыг алив жижиг үйл явдлаар ч дамжин илэрч буйг мэдрэх боломж гарна. Зарим шаардлагагүй, дэмий хоосон маргаан нь таны сэтгэл санааг тавгүйтүүлсэн ч өндөр ач холбогдол бүү өг. Олны анхааралд өртөх гэж хүсэх хэрэггүй. Эрүүл мэндээ анхаар. Ялангуяа гадуур хооллох болон үдэшлэг цэнгүүнд уригдсан бол хянамгай бай. Долоо хоногийн сүүл рүү янз бүрийн жижиг сажиг бэрхшээл таны эрч хүч, цаг завыг барна. Олон үйл явдалд оролцолгүй, хөндлөнгөөс ажиглан дүгнэлт хий. Элдэв будилаанд оролцох болон хүмүүсийн анхааралд өртсөн асуудалд оролцох нь дараа нь харамсахад хүргэж болзошгүй. Аливаа асуудалд гэнэтийн яаруу сандруу дүгнэлт бүү хий. Харин та ажил үүргээ үнэнч шударгаар хийх юм бол эргэн тойрныхондоо тааламжтай сэтгэгдэл төрүүлнэ. Харилцааны чадвараа ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг гялалзтал байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна. Бичиг баримтаа зөв бүрдүүлсэн эсэхийг сайн шалга. Урлагийн салбарын хүмүүст тааламжтай үйл явдал болно.
ҮХЭР
Энэ долоо хоногт гадаад төрхөөрөө ч дотоод сэтгэлээрээ ч бусдаар бахархуулах түвшинд байна. Гэхдээ хэн нэгэнтэй хөнгөмсөг харьцаа тогтоохоос зайлсхий. Ирээдүйнхээ төлөө эрсдэлтэй алхам хийх хүсэл төрнө. Танд амжилтад хүрэх таатай нөхцөлүүд бүрэлдсэн байна. Өөрийн идэвх зүтгэл, зорилгодоо хүрэх тэмүүллээ харуулах тул эргэн тойрныхондоо сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Харин өөрийгөө сайн талаасаа харуулж чадахгүй бол сэтгэл зовно. Мөн олны өмнө үг хэлэх шаардлагатай бол сайн бэлд. Нэр алдартай ч арга зальтай хүмүүст бүү итгэ. Мөн бусдын сүрдүүлэг заналхийлэлд бүү авт. Зугаа цэнгэл хөөх хэрэггүй. Энэ үед худалдаж авсан эд зүйлс тийм ч оновчтой бус байж мэднэ. Бусадтай зөвлөж, мэдээлэл солилцохгүй авсан эд зүйлс чанар муутай байх бололтой. Онцын шаардлагагүй ажилд хэтэрхий их цаг үрж байж магадгүй. Гэр орондоо ажлын ачааллыг ил гаргах хэрэггүй. Таны байр сууриас гэр бүлийн уур амьсгал хамаарна. Сэтгэл санаагаа тогтвортой байлга. Долоо хоногийн сүүл рүү аялал жуулчлалаар явах төлөвлөгөө зохионо. Хол газар явах бол аяны бэлтгэл, аюулгүй байдлаа сайн хангаарай. Мөн гэр орны ажлаа амжуулж чөлөөт цаг гарвал биеийн тамирын дасгал сургуулилт хий. Эрүүл мэндээ хамгаал. Сэтгэл зүйн хэт ачаалалтай ажилласан хүмүүс сайн амар. Энэ цаг үед ажил амралтыг хослуулах нь чухал байна. Гэр бүлийн харилцаанд бараг бүх зүйл сайн болох төлөвтэй байна. Гэр бүлийн хэрэгцээнд эд хогшил худалдан авах бол шинэ технологи ашигласан, өвөрмөц сонголт хийгээрэй. Таны урлагийн мэдрэмж өндөр байна. Байр сууц болон байшингаа засах ажил нь үр дүнтэй байна. Мөн найз нөхөдтэйгээ уулзаж, цагийг сайхан өнгөрүүлж болно.
ИХЭР
Энэ долоо хоногт өмнө хийсэн ажлынхаа хөлсийг авч магадгүй. Харин орлогоо бусдад бүү дэлгэ. Хамт ажиллагсдын хэн нэг нь таныг илүү их цалин мөнгө олж байна гэж хардана. Таны хуучны хайр сэтгэл эргэж сэргэх магадлалтай байна. Хувийн нууцаа хамаагүй хүмүүст битгий хэл. Танд хүмүүсийн мөн чанар танигдана. Хайр дурлалын харилцаанаас болж ажил хэрэг, төсөл төлөвлөгөө цалгардаж болзошгүй. Хувийн үнэт зүйлсээ золиослох шаардлага тулгарна. Хэт их бодох юм бол нойргүй шөнө, сэтгэлийн шарх ирнэ гэдгийг бүү март. Зарим үед зүрх сэтгэлээ тархи оюунаараа захирах хүчтэй бай. Зөв амьдралын хэв маяг болон хоолны дэглэм барихад тохиромжтой. Мэргэжлийн сэтгэл зүйч эсвэл эмчтэй уулзаж зөвлөгөө ав. Харин долоо хоногийн дунд үеэс хойш таны гэр бүлд баяр баясгалан авчрах мэдээ хүлээж авна. Таны амьдралын хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдөж, итгэл найдвар, урам зоригоор дүүрэн байна. Хамтын хөдөлмөрийн үр шимийг хүртэж магадгүй. Таны уйгагүй хичээл зүтгэл, тууштай байдлыг тань од эрхэс ивээх болно. Аливаа ажил хэрэгт ахиц гарна. Хэн нэгэн шинэ төсөл дээр хамтран ажиллахыг санал болгоно. Таагүй зүйлтэй тулгарсан ч бүү бууж өг. Өөрийн хүчээр даван туулж чадах ёстой. Эцэг эхчүүд үр хүүхдээ ойлгож, тэдэнд туслах ёстой цаг үе. Тэдний учрыг нь олж чадахгүй зүйлийн цаад шалтгааныг олоход туслах хэрэгтэй байна. Мөн ирээдүйнхээ талаар бодсон төлөвлөгөөгөө хоорондоо илэн далангүй ярилцаарай. Гэр орны асуудал, төрөл төрөгсдийн харьцаандаа анхаарлаа хандуул. Амьдралд нөлөөлөх шинэ мэдээ олж магадгүй. Сонирхолтой өөрчлөлт хүн бүхэнд таалагдана.
МЭЛХИЙ
Энэ долоо хоногт мэдээллийн урсгалын гол хэсэгт нь анхаарлаа хандуул. Олж авсан зарим мэдээлэл ирээдүйд таны гол зэвсэг байх болно. Зарим хүмүүс хуурамч харилцаанд татагдан орох магадлалтай. Бусдын нууц мэдээллийг задлах шаардлага гарч мэднэ. Хувийн нууц тань ч ил гарч мэднэ. Бусдыг өнгөц өгөөшөөр хууран мэхэлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Дотно харьцаагаа ил гаргахыг хүсэхгүй бол даруухан байхыг хичээ. Залуу хүмүүст хайр сэтгэлд адал явдал тохиох бололтой. Нийгмийн амьдралд тийм ч их идэвхтэй байх хэрэггүй байх. Бусадтай таагүй маргаан тэмцэл үүсэх магадлалтай. Тохиолдлын танилаас зайлсхий. Хөнгөн сээтэгнэл ч таагүй үр дагаварт хүргэж болзошгүй. Чухал харилцаа хэрхэн нь цаашдын хувь заяанд илүү их нөлөөлөх болно. Танд хандсан сайхан эелдэг харилцаанд өгөөмөр хариу барь. Бусдыг шүүмжлэх эсвэл бялдуучлах занг бүү гарга. Долоо хоногийн сүүл рүү од эрхсийн зарим нөлөөг зөв ашиглах нь чухал байна. Арилжаа худалдааны нэмэлт орлого авчрах ашигтай гэрээ хийх боломжтой байна. Та хүсэхгүй байсан ч зарим зүйл бага зэрэг эрсдэл гаргахад хүргэнэ. Туршлагатай хүмүүсийн үгийг сайн сонс. Сайн зөвлөгөө таныг биеэ зөв авч явахад тусална. Гэнэтийн зарлагаас болж нэмэлт орлого хэрэгтэй бололтой. Мөрөөдөлдөө хэт автсан бол бодит амьдрал дээр гарах цаг болжээ. Өөрийн нөхцөл байдлыг зөв үнэл. Орлогын эх үүсвэр нэмэгдэхгүй ч гэр бүлийнхээ амьдралыг дээшлүүлэх бололцоо байна. Чөлөөт цаг заваа ашиглан гэр бүлдээ анхаарал тавьж, сэтгэл гарга. Үр хүүхдүүдээ анхаарлынхаа төвд байлга. Тэднийхээ хүсэл сонирхлыг цаг завгүй байдлаасаа болоод хайхрахгүй өнгөрөөсөн бол эргэн санахыг хичээ. Дархлааны системийн сулралаас болж эрүүл мэнд муудах магадлалтай.
АРСЛАН
Энэ долоо хоногт ажлын хэт ачаалал мэдрэлийн системтэй холбоотой асуудал үүсгэж магадгүй. Шөнө оройгоор ганцаараа явахаас аль болох татгалзаарай. Туйлын мэдрэмжтэй хандаж, амьдралынхаа хамгийн сайхан бүгдийг хайртай хүндээ харамгүй зориул. Танд тэвчээр, эелдэг зан хэрэг болно. Шинэ төлөвлөгөө зохион ажлын түншүүдтэйгээ хэлэлцэхэд таатай. Шинэ мэдээлэл, соргог санаа олж авахад ихээхэн цаг зарцуулна. Мөнгө санхүүгийн асуудалд илүү уян хатан ханд. Хэвийн үйл ажиллагаа суларсан эсвэл саадтай байна. Шударга бус байдал үргэлжилж байсан ч хүмүүстэй харилцах харилцаагаа муутгахаас болгоомжил. Шинэ санаа сэдэн, өөрчлөлтийг эрэлхийлэгч зан чанартай хүмүүс хачин жигтэй алхам хийнэ. Өөрийн болгож судлаагүй шинэ санаануудаас болгоомжил. Хийх гэж байгаа зүйлсээ сайн тунгааж бод. Энгийн зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй. Хэрэгцээтэй эд зүйл худалдан авахад өлзийтэй. Гэртээ тавилга авах бололтой. Долоо хоногийн сүүл рүү ажлын ачааллаас болоод хэт их бухимдаж байгаагаа анзаар. Бусдад хэлсэн санаандгүй үг хожим ихээхэн хор уршиг тарьж мэднэ. Төрөл төрөгсөд болон гэр бүлээрээ арга хэмжээ тэмдэглэх магадлалтай. Мөн шинэ мэдээлэл хүлээн авах, хичээл сургуулиа сайжруулах зэрэгт анхаарахад таатай. Гадаад оронд зорчих ажил бүтэмжтэй болно. Албан томилолт авсан хүмүүс сонирхолтой мэдээлэл хүлээн авна. Хэрэггүй зүйлд уруу татагдах магадлал өндөр тул төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Хуваарьт ажил хэчнээн их байсан ч амарч алжаалаа тайлах чөлөөт цаг гаргахад ухаан бодлоо зарцуул.
ОХИН
Энэ долоо хоногт том төлөвлөгөө боловсруулж түүний ашиг орлогод найдаж болно. Гэхдээ энэ төлөвлөгөө нь тодорхой, бодитой байх хэрэгтэй. Бодит байдлыг буруу ойлгох, алдаагаа анзаарахгүй байх мэтийг гаргаж болохгүй. Таны нягт нямбай, эмх цэгцтэй байдал дарга удирдлагад тань таалагдана. Зорилго чиглэлтэй холбоотой зөрчил хурцадна. Янз бүрийн шалтгаанаар хүнтэй хэрүүл маргаан хийх магадлалтай. Биеийн болон сэтгэл зүйн хэт ачаалал танд хэрэггүй. Ужиг асуудлаар ээлжит маргаан гарч болзошгүй. Бүх зүйлд хяналтаа тогтоох гэж улайрах хэрэггүй. Гэхлээ өөрийн байр сууриа итгэлтэй хамгаалах шаардлага гарна. Хожим харамсахгүйн тулд амьдралын энгийн үнэнийг хурдан хүлээн авч сур. Хайртай хүнээ төгс төгөлдөр байлгах гэж бүү бод. Хайр дурлал, ойр дотнын харилцаагаа сэвтээхээс болгоомжил. Хайртай хүндээ итгэл хүлээлгэж, зарим санамсаргүй хийсэн таагүй зүйлийг нь уучлах хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү шинэ танилууд ашигтай мэдээлэл өгнө. Мөнгөтэй болох боломж гарна. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Романтик учралд хэт автаж болохгүй гэж од эрхсийн байрлал зөвлөж байна. Амжилт олохын тулд та авьяастай мөн тодорхой зорилготой байх ёстой. Байгалиас заяасан өөрийн мөн чанарыг энэ үед ашиглах хэрэгтэй. Элдэв түрэмгийлэл, азгүй тохиолдолд өртөхгүй тулд илүү хүлээцтэй ухаалаг бай. Зөвхөн ажил төрөл бодож өнгөрүүлсэн цаг хугацаандаа эргээд харамсахгүйн тулд одооноос анхаар. Танд амралт хэрэгтэй болжээ. Бие махбодоо юу хүсэж буйг төсөөлөх гээд үз. Ажил төрөлд цаг хугацаа хожимдох зэрэг маш нөхцөл байсан ч та амрах хэрэгтэй. Холын аянд явахад тохиромжтой цаг биш гэдгийг сана.
ЖИНЛҮҮР
Энэ долоо хоногт танилын холбоогоор олсон мэдээллээ ашиглаж чадвал санхүүгийн ашиг олно. Эхэлсэн ажил нь зөв тооцоо, хамт олноо чиглүүлэх ур чадвар шаардана. Бусдын итгэлийг олж, хүлээлтэд нь хүрэхийн тулд зарим нууцаа задлах хэрэгтэй болно. Бизнесийн алс хэтийн зорилгоо эргэн хар. Орчин үеийн техник технологийн ололт нээлтийг ашиглах судалгаа хий. Олон нийтийн үйл ажиллагаанд очвол сонирхолтой янз бүрийн хүмүүстэй танилцаж, хэрэгтэй холбоо тогтооно. Найдваргүйд тооцож байсан ажлын санал дэмжлэг авч чадна. Гэхдээ та хэчнээн авьяаслаг нэгэн байсан ч уран бүтээлч болон оюунлаг чадварыг тань бусад хүмүүс зохих ёсоор үнэлэхгүй бололтой. Төрийн албан хаагч эсвэл дарга удирдлагатайгаа зөрчилдөх магадлалтай. Санхүүгийн зарлага гарч магадгүй байна. Гэр бүл болон үр хүүхдийн хэрэгцээ шаардлагаас болж мөнгө их зарцуулж болзошгүй. Эрүүл мэндээ анхаарахгүй орхиж болохгүй. Орчны ариун цэвэрт онцгой анхаарах хэрэгтэй үе. Урьдчилан зохион байгуулалтгүй, эмх замбараагүй ажилладаг хүмүүсийн дархлаа болон эрч хүч буурах магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү ажил дээрээ гаргасан амжилт санхүүгийн тодорхойгүй байдал өөрчлөгдөхөд сайнаар нөлөөлж. Идэвх санаачилгатай хүмүүс албан тушаал дэвших магадлал нэмэгдэнэ. Таныг хүрээлж буй нөхцөл байдал дарамтад оруулж байгаа мэт санагдана. Гэр бүлд шинэ асуудал нэмэгдэнэ. Хайртай хосуудын харилцаа болон үр хүүхдүүдтэй холбоотой таагүй асуудал тухгүй байлгаж магадгүй. Гэр бүлийнхэн, дотнын хүмүүстээ анхаарал, халамж тавьж сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүл. Аливаа маргааныг эвээр шийдвэрлэхийг хичээ. Сэтгэл санаа тайван байх нь та эрүүл чийрэг бие махбодтой байх үндэс болно.
ХИЛЭНЦ
Энэ долоо хоногт их хэмжээний мэдээлэлд задаргаа хийх болон эрдэм ном эзэмших, суралцахад сайн. Томоохон наймаа хийж, бичиг баримтад гарын үсэг зурах магадлалтай. Хамаг хүч чадлаа ямар нэгэн чухал ажилд зориулах бололтой. Хэчнээн ядарсан ч зүтгэснийхээ үр өгөөжийг та хүртэх болно. Нэр алдраа эрхэмлэдэг нөлөө бүхий хүн таныг удирдан чиглүүлж, хүсэл бодлоо захирахад тусална. Бусдын сайн туршлага, зөв үйлийг даган дуурайх ёс суртахууны өндөр мэдрэмж танд хэрэгтэй. Ачаалал их байх тул аль болох сэтгэл санаагаа тайван байлга. Хэт ядарснаас сэтгэлийн хямралд орж болзошгүй. Хэцүү үед ч гаднаа хувирал бүү үзүүл. Эцсийн шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Тансаг хангалуун, элбэг дэлбэг байдлыг хэт хүсэмжлэх хэрэггүй. Хувийн амьдралд сөргөөр нөлөөлж буруу зам руу хөтлөх муу нөлөө их байна. Хорт зуршлаа таягдан хая. Хайр дурлалын харилцаагаа чин сэтгэлээсээ хүндэл. Гэр ахуйн шинжтэй асуудлуудаас холхон байх талаар ойр дотнынхонтойгоо зөвлөж ойлголцох хэрэгтэй байна. Долоо хоногийн сүүл рүү хувийн эрх ашгаа хойш тавьж чадах юм бол та ямар ч ажил хэргээс таашаал авч чаддаг. Бусад хүмүүс таны илэн далангүй байдлыг хувийн зорилгодоо ашиглах магадлалтай. Ойр дотнын найз нөхдийн хэрэгтэй тусламжид найдаж болно. Гэр бүлд дургүйцэл үүсгэх зайлшгүй зардлууд гарна. Гэр бүлийн зөрчил нь та өөрийн үйл ажиллагааг бусдынхаа заавраар явуулахгүй гэсэн байдлаас үүснэ. Гаргаж буй шийдвэртээ нухацтай ханд.Хатуу чанд шаардлага үр хүүхдээ хүмүүжүүлэх үндсэн арга барил байхаа больсон гэдгийг та мэдэрнэ. Тэдэнд өөрсдийнхөөрөө байх боломж олго. Ойр дотнын хүнтэйгээ хоорондоо үл нэвтрэх хана бүү босго.
НУМ
Энэ долоо хоногт од эрхсийн эрхшээлээр олны хэл ам ихсэж байна. Тэвчээргүй байдал, хувиа хичээсэн зан гаргахаас зайлсхий. Найз нөхөдтэйгөө харьцах харьцаанд харилцан үл ойлголцол үүсэж магад. Танд өөрийгөө зөв ойлгуулах ур чадвар хангалттай байгаа гэдэгт итгэ. Мөн өөрийгөө юунд буруутай гэдгийг санамсаргүй олж мэдэх болно. Шинэ өөрчлөлт танд өөрийгөө эрх чөлөөт хүн мэт сэтгэх мэдрэмж өгнө. Гэхдээ зарим зүйл гэр бүлийнхэнд тань таалагдахгүйгээс болж маргаан дэгдэж магадгүй. Таагүй явдлаас болж гаргасан алдаа нь өөртөө итгэлгүй байдалд хүргэнэ. Бүх эрсдэлийг тооцоолж, ирээдүйгүй хөрөнгө оруулалтаас татгалз. Холын аялал болон гадаад оронд явах хүмүүс бичиг баримтаа сайн бүрдүүл. Чухал ажлыг хийхдээ өөрийн шалгарсан итгэлтэй хүмүүстээ л итгэ. Ямар ч эрх мэдэл албан тушаалтай бай хамаагүй хүндрэл бэрхшээлийг давахад энэ бүхэн төдий л тус болохгүй. Та эрч хүч муугүй байх тул хүсэл мөрөөдлөө биелүүлэх сайхан санаа олох байх. Үүнийгээ эргэн тойрныхондоо зөв үлгэрлэн харуул. Долоо хоногийн сүүл рүү амьдралын нөхцөл байдал сайнаар өөрчлөгдөнө. Тааруу зүйл мэдэрч байсан сэтгэл санаанд өөрчлөлт гарч, эргэлзээгээ давна. Та амьдралын тодорхой хугацааны шалгалт, сорилтыг даван гарах үе шатанд байна. Сэтгэл санааны байдлаас хамааран бүтээлч чанар нэмэгдэнэ. Таны сайн зан чанаруудад од эрхэс нөлөөлнө. Зарим үед ганцаараа байж амьдралын ямар асуудлыг аль өнцгөөс нь харах тухай бодох хэрэгтэй. Аж ахуйн үйл ажиллагааг одоогоор бүү өргөжүүл. Хэрүүл маргаанаас зайлсхийж, тайван амар. Гэртээ бүгэлгүй, эрүүл агаар, нар салхинд гар. Элдэв зугаа цэнгэлд цагаа зарцуулахгүй байхыг зөвлөе. Өдөр тутмын хойшлуулшгүй ажил ихтэй байх тул уруу татагдахгүй байхыг хичээ. Өөрийн хувийн зохион байгуулалтыг сайжруул. Харин ганцаар гоцлон, авьяас чадвараа харуулах гэж яарсны хэрэггүй. Зарим үед уйтгартай байх боловч энэ нь шаардлагатай үр дүнд хүрэх найдвартай арга байна.
МАТАР
Бизнес эрхлэгч хүмүүсийн худалдаа наймаа сайн байна. Таны хамтран хийсэн ажлыг амжилт хүлээж байна. Гэхдээ эд хөрөнгөний асуудал үүсэж магадгүй. Түншүүдтэйгээ зөрчил, үл ойлголцолд хүрч болзошгүй байна. Гадаад нөхцөл байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Элдэв янзын үйл ажиллагаанд санаатай санаагүй татагдан орох нь буруу үйлдлийн хохирогч болох магадлалтай гэдгийг од эрхэс анхааруулж байна. Өөрийнхөө үзэл бодолд нийцэхгүй зүйлд том хөрөнгө оруулалт хийвэл хохирол амсана. Хуримтлуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхдээ бүх зүйл хууль ёсны гэдгийг баталгаажуулахыг од эрхэс танд зөвлөж байна. Гадна байдалд хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Өнгө мөнгө хөөж бүдүүлэг хүйтэн байдал гаргах бололтой. Бусдад уян зөөлөн зүрхтэй өрөвч зан чанартай гэдгээ харуул. Ойр дотнын хүндээ гомдох шалтгаан бага байгаа тул хүлээцтэй бай. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Таны эрүүл мэнд сэтгэл санаанаас шууд хамааралтай байна. Мэдрэлийн системээ хайрла. Хувийн амьдралдаа сайн оролцож, гэр орноо тохижуулах ажил хий. Долоо хоногийн сүүл рүү албан ажилдаа шинэ зүйл санаачилбал од эрхсийн тааламжтай нөлөө амжилттай төгсгөхөд тус болно. Ажлын уур амьсгал сайн болох магадлалтай. Танд эрч хүч, өөртөө итгэх итгэл нэмэгдэх тул өөрийн нөөц боломжийг нээж чадна. Өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгийг мэдэрч, бусдыг аз жаргалтай болгох боломжтой гарвал та сэтгэл хангалуун байх болно. Гэхдээ зарим таагүй үйл явдал таныг ядрахад хүргэнэ. Бичиг хэргийн ажлыг та тун болгоомжтой, сайтар нягтлан хөтлөх хэрэгтэй цаг үе. Ажил хэргээ түр зогсоож өөртөө анхаарал тавь. Хайртай хосууд бага зэрэг муудалцаж магадгүй. Бие биеэ хүндэтгэвэл гэр бүлийн харилцаа нь маш сайхан байх болно. Боломжоороо мөнгө гарган амралт болон хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуул. Шинэхэн хосуудын хувьд ирээдүйн амьдралдаа ихээхэн нөлөөлөх худалдан авалтыг хийх магадлалтай.
ХУМХ
Энэ долоо хоногт үзэл санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй ч чадлаараа оролд гэж од эрхэс зөвлөж байна. Өөрийгөө хий хоосон мөрөөдлийн боол болох хэрэггүй. Ямар ч хэрэггүй хүслийн төлөө хайран золиос гаргахаас болгоомжил. Ажил хэргийн асуудал үе үе ихсэх тул хамаг эрч хүчээ дайчил. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Өөрийн бие ба сэтгэлд тохируулан ажиллах нь тохиромжтой. Амьдралын хатуу дэглэм барих нь зарим үр дүнд хүргэх боловч ийм үед туршилт хийх нь сайнаар төгсөхгүй байх магадлалтай. Од эрхэс таны далд ухамсар, байгалийн зөн совинг дэмжих байх. Цаашдын хувь заяагаа сайжруулахыг хүсэж, хүнд хэрэгтэй ямар нэг сайн сайхан зүйл бүтээхийг хүснэ. Танд олон нийтийн дунд өрнөж буй чухал үйл явдал их сэтгэгдэл төрүүлэх бололтой. Ажил хэргийн төлөвлөгөөний өөрчлөлт багагүй зардал шаардана. Од эрхсийн нөлөөгөөр шургуу зан чанар давамгайлах тул зөвхөн ажил хэрэгтээ анхаарлаа хандуул. Долоо хоногийн сүүл рүү хамт олонтойгоо бодсоноо хэрэгжүүлэхээр ажиллахаас гадна зарим үед амарч хөгжилд. Бүх үйл ажиллагаа бүтэлтэй болохгүй. Зарим ажил хэрэг санаснаас удаан явагдана. Уурлаж бухимдах эсвэл сандрах хэрэггүй. Зан аашны хоёрдмол байдал эргэн тойрныхонтойгоо муудалцахад хүргэж мэднэ. Өөрийн ар талаа найдвартай эсэхийг сорих болно. Үл итгэлцэл, эргэлзээ тээнэгэлзээ нь байдлыг хүндрүүлж болзошгүйг анхаар. Амралтын өдрүүдээ хань үр хүүхдүүдтэйгээ салхинд гарч амрахад зориулбал тааламжтай сайхан дурсамж үлдээнэ. Дотнын хүмүүстэйгээ зугаацан, цагийг сайхан өнгөрүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхааралтай хандаж хоол ундаа сайн зохицуул. Чөлөөт цаг гарган ном уншиж тархи толгойгоо өөр бодлоор амраа.
ЗАГАС
Энэ долоо хоногт дарга удирдлага эсвэл нөлөө бүхий ивээн тэтгэгч итгэл найдвар хүлээлгэснээр байр сууриа өсгөж чадна. Гаргасан амжилтдаа эзэн болж баталгаажуулахын тулд улам шаргуу хөдөлмөрлөхөд бэлэн бай. Үл хөдлөх хөрөнгө болон газар худалдаж авах, өмчийн асуудлын шийдэх, аж ахуйн хэрэгцээт засвар хийх зэрэгт тааламжтай байна. Од эрхэс энэ үед сонирхолтой зөн мэдрэмжийг бэлэглэнэ. Хурц ухаан, зөн билгийн ачаар олон үзэл санаатай хүмүүстэй зөв харилцан, гол зорилгодоо хүрэх болно. Таны сэтгэл санааны бат бөхийг шалгах үйл явдал болно. Та туршлага, дадал хуримтлуулах хэрэгтэй байгаагаа ойлгоно. Гэнэтийн шийдвэр гаргахад тохиромжгүй. Хайр дурлалын харилцаанд ойлгомжгүй байдал үүснэ. Шинэхэн танил тань далд санаа агуулж байна. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол амьдралын эрч хүч сулрах хандлагатай. Тайван байж, үзэл бодлоо цэгцлэн, хувийн амьдралдаа анхаарал хандуул. Зарим хүмүүсийн хэт бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ. Эрүүл ухаанаар асуудлын шийдлийг олох хэрэгтэй болно. Хайр дурлалын харилцаанд өршөөл уучлал, гэмшил наманчлал үзүүлэхэд таатай үе байх болно. Түрхэн зуурын тохиолдлын хайр дурлалд ч худал хуурмаг аргыг бүү хэрэглээрэй. Долоо хоногийн сүүл рүү ажил хэргийн талаар хэт их үр дүн хөөцөлдөх хэрэггүй. Зарим үед хүлээцтэй тайван байж сур. Амьдралаа эергээр харж чадвал хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олж авах боломжтой. Хэзээ ч байгаагүй сэтгэл зүй, мэдрэмжтэй байна. Эрч хүчээ бүх боломжоороо дайчил. Аль болох буруу арга барил хэрэглэхгүй байхыг зөвлөе. Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ. Танд эртний дурсгалтай үйл явдлаа дурсан санах мөч тохиолдох бололтой. Ойр дотнын найзуудтайгаа уулзах боломжийг бүү алдаарай. Хувийн амьдрал сонирхолтой байна. Ганц бие хүмүүс хосоо олохоор шийдэх байх. Зарим хүмүүс сошиал орчинд энэ тал дээр азаа сориод үзэх бололтой. Үл ойлгогдох хүнтэй танилцаж магадгүй.