Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Технологи»Германчууд хиймэл оюунд суурилсан шинэ дрон танилцууллаа
Технологи

Германчууд хиймэл оюунд суурилсан шинэ дрон танилцууллаа

Урлаг Урлаг26/09/2025Шинэчлэгдсэн:26/09/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Германы “Helsing” компани ирээдүйн агаарын дайнд хиймэл оюун ухаан хэрхэн голлох байр суурь эзлэхийг илтгэсэн шинэ бүтээлээ танилцууллаа.

“СА-1 Europa” нэртэй уг тулааны дрон нь сүргээрээ хамтран дайтах чадвартайгаас гадна хүний жолоодлоготой сөнөөгч онгоцтой хамтран ажиллагаа явуулах зориулалттай гэнэ.

Германы Мюнхен хотын ойролцоо болсон нээлтийн үеэр компанийн төлөөлөгчид уг дроныг “2027 онд анхны нислэгээ хийх болно” гэж мэдэгдсэн агаад улмаар дөрвөн жилийн дотор зэвсэглэлд албан ёсоор нэвтрүүлэхээр зорьж буй гэлээ.

Уг дрон нь өнөөгийн өндөр өртөгтэй сөнөөгч онгоцыг орлох бус харин үйл ажиллагааг нь дэмжих, олон тоогоор ашиглах боломжтой шийдэл болж байгаагаараа онцлогтой.

Сүүлийн жилүүдэд АНУ, Хятад, Турк зэрэг орнуудын хиймэл оюунд суурилсан дронууд өргөн хэрэглээнд нэвтэрч, байлдааны тактикийг эрс өөрчилж буй. Харин Европын холбоонд цөөн тооны томоохон үйлдвэрлэгчид давамгайлдаг байсан бол “Helsing” шиг гарааны шинэ компаниуд зах зээлд хүч түрэн орж ирж, технологийн өрсөлдөөнийг улам хурц болгож байна.

“СА-1 Europa” нь зөвхөн Германы аюулгүй байдлын чухал хэрэгсэл төдийгүй, Европын орнуудын хамтарсан батлан хамгаалахын стратегид шинэ суурь болж мэднэ хэмээн цэргийн шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Eagle.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Технологи Урлаг

Хятадын андроид робот хагас марафонд хүнтэй уралдан түрүүлжээ

20/04/2026
Технологи Урлаг

“TikTok” нэг минутын цувралд зориулсан апп нэвтрүүллээ

19/01/2026
Технологи Урлаг

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

14/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи” киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

21/04/2026

Киану Ривзийн анхны роман Японы шагналд нэр дэвшлээ

21/04/2026

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.