УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилагаар Монголын хуульчдын холбоо, Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж буй “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” илтгэлийн уралдааны эхний шалгаруулалтын дүн гарчээ. Тодруулбал, шилдэг илтгэл шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд өрсөлдөх бүтээл тодорсон байна. Үүнд, хуульчдаас
- С.Жавхлан: “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүгацааг дагаж мѳрдѳх асуудал, практик хэрэгжилт”
- Н.Гантулга: “Хоригдолд хүлээлгэх сахилгын шийтгэлийн эрх зүйн орчины асуудал”
- Б.Ундрах: “Хууль бус үйлдэл болох биеэ үнэлэх болон авлига өгөх үйлдлийг хууль ёсны болгох нь”
- Ж.Сүрэнжав: “Шүүхийн иргэдийн тѳлѳѳлѳгчийн эрх зүйн байдлын тухай хүүльд хийсэн дүн шинжилгээ, дэвшүүлэх санал”
- Б.Батжаргал: “Хадгаламжийн даатгалын тогтолцоо, түүний банкны салбарт үзүүлэх нөлөө”
- Г.Бат-Эрдэнэ: “Факторинг гэрээг Монголд нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”
- О.Чулуунцэцэг: “Жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн зохицуулалтын олон улсын зарим асуудал”
- Т.Мөнхбадрах: “Иргэний орон байрны халдашгүй байдлыг хангах хууль зүйн орчин, эрх зүйн зохицуулалтын зарим асуудалд” илтгэл хоёрдугаар шатанд шалгарчээ.
Харин оюутнуудаас
- Тунгалаг ИЗОУИС: “Гэр бүлийн эрх зүйн зохицуулалт ба боловсронгй болгох зарим асуудал”
- Л.Отгондорж, Р.Пүрэвбаатар МУИС, ХЗС: “Дотоод мэдээлэгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаарх зарим санал”
- С.Номынбаясгалан МУИС,ХЗС: “Мэргэжлийн өөрөө удирдах ёс, шүүх эрх мэдлийн харилцан хамаарал дахь эрх зүйн зарим асуудал”
- Т.Энхжаргал МУИС, ХЗС: “Засгийн газрын бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын хүрээг өргөтгөх асуудал”
- Т.Нандинцэцэг МУИС, ХЗС: “Үр шилжүүлсэн суулгалт буюу тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгмийн шаардлага”
- Г.Лхагвасүрэн ИЗОУИС: “Гэмт хэргийн улмаас нийгэм, иргэдэд учирсан хохирлыг төрөөс барагдуулах эрх зүйн зохицуулалтын асуудал” илтгэл шалгарсан байна.
Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх ням гариг буюу энэ сарын 6-нд Монголын хуульчдын холбооны Хуульчдын танхимд 10.00 цагаас болж дээрх илтгэлүүдийг хэлэлцүүлэн шилдгийг тодруулах юм.