Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө…” хэмээн хэн бүхний аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон энэхүү дууг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.
Тэгвэл энэ дууны нэрээр нэрлэгдсэн “Хонин цагаан үүл” дуу, бүжгийн үдэшлэгийн талаар та мэдэх үү?
Тус үдэшлэг нь анх 2017 онд өнгөрсөн цагийн аялгуу дор нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэх зорилготойгоор дуу хөгжимд хайртай, хүсэл сонирхол нэгтэй найзуудын хүрээнд л зохион байгуулагддаг байжээ. Тэд өөрсдийн дуртай пянзаа авчран тоглуулж, хуучны камераар дүрсээ авч, 80,90-ээд оны хувцаслалт, хэв маягийг бүрдүүлэн тэмдэглэлт мөчөө хуваалцдаг байсан бол өдгөө олон нийтийг хамарсан нээлттэй арга хэмжээ болж, хүрээгээ тэлжээ.
Тэгвэл тус арга хэмжээ нь энэ жил долоо дахь удаагаа (2025.10.04)-нд зохион байгуулагдах гэж байна.
“Хонин цагаан үүл” эвентээс ОНЦЛОХ зүйлийг сонордуулахад:
“ДУРСАМЖ СЭРГЭЭСЭН ХУУЧНЫ ХИТ- С.ОРГИЛ /БОЛОР ХАМТЛАГ/”
“Хонин цагаан үүл” дуу, бүжгийн үдэшлэгт хуучны дурсамж, мэдрэмжийг сэргээдэг хамгийн гоё аялгуунууд эгшиглэдэг. Энэ удаагийн үдэшлэгийн гол уран бүтээлч С.Оргил /Болор хамтлаг/ юм. Тэрээр сүүлд уран бүтээлчдийн шинэ болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг амьд хөгжмийн хамтаар хүргэдэг “Baga Toirog”-т оролцсон билээ.
“SONSY”
Монголын хөгжмийн зах зээлд цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж буй “Sonsy” аппликэйшн нь Монгол дуу хөгжим, дотоодын уран бүтээлчдийн аудио контентыг монгол хэрэглэгчдийн соёл, сонсох дадалд нийцүүлэн өндөр чанартайгаар хүргэх шинэлэг үйлчилгээ билээ. Тэгвэл тус үдэшлэгт хүрэлцэн ирсэн хүн бүрд Монголын бүх цаг үеийн шинэлэг дуунуудыг нэг дор мэдрэх “Sonsy” хөгжмийн платформын 1 сарын эрхийг бэлэглэнэ.
“Хонин цагаан үүл” үдэшлэгийн зохион байгуулагчид байршилдаа онцгой ач холбогдол өгч, 80,90-ээд оны үед хүмүүсийн хамгийн их зочилдог байсан олон жилийн дурсамж, түүхийг хадгалсан газруудыг сонгодгоороо онцлогтой.
“ХУВЦАСЛАЛТ /DRESS CODE/”
Үдэшлэгийн танхимын хаалга нээгдэхэд ханыг даган өлгөөтэй шаргал гэрлүүдийн бүдэг туяанд 80, 90-ээд оны хэмнэлд уусах залуус ээж, аав, өвөө, эмээгийнхээ залуу насандаа өмсөж байсан хувцаснуудаар гоёно…
Та “Хонин цагаан үүл” үдэшлэгийн тасалбараа ЭНД-ээс захиалаарай.