Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно
Үзвэр

Хуучин цагийн дурсамжаар аялуулах “Хонин цагаан үүл” үдэшлэг болно

Урлаг Урлаг03/10/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хонин цагаан үүл нь ээ хө, хувирч сэмрээд нүүлээ дээ хө…” хэмээн хэн бүхний аманд аялагдаж, сэтгэлд хоногшсон энэхүү дууг мэдэхгүй хүн байхгүй биз ээ.

Тэгвэл энэ дууны нэрээр нэрлэгдсэн “Хонин цагаан үүл” дуу, бүжгийн үдэшлэгийн талаар та мэдэх үү?

Тус үдэшлэг нь анх 2017 онд өнгөрсөн цагийн аялгуу дор нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэх зорилготойгоор дуу хөгжимд хайртай, хүсэл сонирхол нэгтэй найзуудын хүрээнд л зохион байгуулагддаг байжээ. Тэд өөрсдийн дуртай пянзаа авчран тоглуулж, хуучны камераар дүрсээ авч, 80,90-ээд оны хувцаслалт, хэв маягийг бүрдүүлэн тэмдэглэлт мөчөө хуваалцдаг байсан бол өдгөө олон нийтийг хамарсан нээлттэй арга хэмжээ болж, хүрээгээ тэлжээ.

Тэгвэл тус арга хэмжээ нь энэ жил долоо дахь удаагаа (2025.10.04)-нд зохион байгуулагдах гэж байна.

“Хонин цагаан үүл” эвентээс ОНЦЛОХ зүйлийг сонордуулахад:

“ДУРСАМЖ СЭРГЭЭСЭН ХУУЧНЫ ХИТ- С.ОРГИЛ /БОЛОР ХАМТЛАГ/”

“Хонин цагаан үүл” дуу, бүжгийн үдэшлэгт хуучны дурсамж, мэдрэмжийг сэргээдэг хамгийн гоё аялгуунууд эгшиглэдэг. Энэ удаагийн үдэшлэгийн гол уран бүтээлч С.Оргил /Болор хамтлаг/ юм. Тэрээр сүүлд уран бүтээлчдийн шинэ болон сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдийг амьд хөгжмийн хамтаар хүргэдэг  “Baga Toirog”-т оролцсон билээ.

“SONSY”

Монголын хөгжмийн зах зээлд цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлж буй “Sonsy” аппликэйшн нь Монгол дуу хөгжим, дотоодын уран бүтээлчдийн аудио контентыг монгол хэрэглэгчдийн соёл, сонсох дадалд нийцүүлэн өндөр чанартайгаар хүргэх шинэлэг үйлчилгээ билээ. Тэгвэл тус үдэшлэгт хүрэлцэн ирсэн хүн бүрд Монголын бүх цаг үеийн шинэлэг дуунуудыг нэг дор мэдрэх  “Sonsy” хөгжмийн платформын 1 сарын эрхийг бэлэглэнэ.

“Хонин цагаан үүл” үдэшлэгийн зохион байгуулагчид байршилдаа онцгой ач холбогдол өгч,  80,90-ээд оны үед хүмүүсийн хамгийн их зочилдог байсан олон жилийн дурсамж, түүхийг хадгалсан газруудыг сонгодгоороо онцлогтой.

“ХУВЦАСЛАЛТ /DRESS CODE/”

Үдэшлэгийн танхимын хаалга нээгдэхэд ханыг даган өлгөөтэй шаргал гэрлүүдийн бүдэг туяанд 80, 90-ээд оны хэмнэлд уусах залуус ээж, аав, өвөө, эмээгийнхээ залуу насандаа өмсөж байсан хувцаснуудаар гоёно…

Та “Хонин цагаан үүл” үдэшлэгийн тасалбараа  ЭНД-ээс захиалаарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Төв талбайд зохион байгуулагдана

06/07/2026
Үзвэр Урлаг

 Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

03/07/2026
Үзвэр Урлаг

“Аясахуй” тоглолтод хүрээ цам, ятга, төгөлдөр хуурын гайхамшигт аялгуу нэгэн тайзнаа эгшиглэнэ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.