Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тейлор Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ
Дуу хөгжим

Тейлор Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ

Урлаг Урлаг08/10/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Америкийн поп од Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” нь АНУ-д худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь /биет болон дижитал форматыг оруулан тооцсон/ борлогдсон талаар “Luminate” компани мэдээлжээ.

Өнгөрсөн баасан гараг /2025.10.03/-т худалдаанд гарсан уг цомгийн борлуулалтын тоо олон шалтгаанаар онцгойд тооцогдож байгаагаас дурдвал, Тейлор Свифт долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн амжилтыг нэг өдрийн дотор эвдсэн байна. Түүний хамгийн сүүлд буюу 2024 онд гаргасан “The Tortured Poets Department” цомог АНУ-д эхний долоо хоногтоо 2.61 сая хувь борлогдсон амжилт үзүүлж байлаа.

Мөн “The Life of a Showgirl” нь орчин цагийн түүхэнд долоо хоногийн дотор хамгийн их хувь борлогдсон хоёр дахь цомог болсон бөгөөд энэ амжилтыг мөн л ганцхан өдрийн дотор тогтоосон байна. Одоогоор Английн дуучин Аделийн “25” нэртэй цомог 2015 онд АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3.378 сая хувь борлогдсоноор уг амжилтыг эзэмшиж байгаа ажээ.

Түүнчлэн “Luminate”-ийн мэдээлснээр, “The Life of a Showgirl” нь АНУ-д 1.2 сая пянз борлуулснаар нэг долоо хоногт хамгийн их хувь борлогдсон пянзны амжилтыг хэдийн эвдээд байгаа гэнэ. Тэгвэл энэхүү амжилтыг эзэмшиж байсан өмнөх цомог бол мөн л Тейлор Свифтийн “The Tortured Poets Department” бөгөөд эхний долоо хоногтоо 889 мянган хувь пянз борлуулж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин, продюсер Д.Болд “Хайрын хүч” тоглолтоо Эрдэнэтэд хийнэ

29/10/2026
Дуу хөгжим Урлаг

Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдэг хамтлагууд тодорлоо

29/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэнгийн төрсөн өдөр

29/10/2026

Их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

29/10/2026

Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай

29/10/2026

Жүжигчин Э.Намуун “Амьтны ферм” жүжгийн гол дүрээр тайзнаа эргэн ирлээ

29/10/2026

“Аавдаа хайртай” киноны гол дүрд Гавьяат жүжигчин Ё.Цог, түүний ач охин, жүжигчин Х.Баярмаа нар тогложээ

29/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.