Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй, олон улсын түвшний XAOS Festival 2025–ыг “Хувирал” сэдвийн дор зохион байгуулахад бэлэн болоод байна. Наадам энэ оны аравдугаар сарын 10-30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын таван өөр байршилд амьд болон электрон тоглолт, үзэсгэлэн, нээлттэй хэлэлцүүлэг зэрэг найман төрлийн арга хэмжээг багтаасан өргөн хөтөлбөртэйгээр уран бүтээлчид, үзэгчдийг уриалан дуудна.
Фестивалийн хүрээнд дөрвөн үзэсгэлэн, хоёр амьд ба электроник тоглолт болох бөгөөд эдгээр нь орчин үеийн урлаг, технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн уялдаа холбоог судалж, үзэгчдэд шинэ мэдрэмж, хөндлөн туршлагыг нэг дороос мэдрэх боломжийг олгоно. “Хувирал” хэмээх сэдэв нь хувьсан өөрчлөгдөх үзэгдэл, эмх замбараагүй байдал дундаас шинэ эрэмбэ, шинэ гоо зүй төрөн гардаг хаосын онолыг урлагийн хэлээр илэрхийлэхийг зорьж байгаа юм. Ийнхүү XAOS Festival 2025 нь технологи, соёл, философийн огтлолцол дээр бүтсэн орчин үеийн уран сайхны ертөнцөөр дамжуулан үзэгчдийг дотоод сэтгэл, мэдрэмжийн түвшинд хувирал, хөгжил дэвшлийн утгыг шинээр нээх аялалд урьж байна.
Экспериментал тоглолтууд
10-р сарын 11: LIHLA, DIS FIG & HÜMA UTKU — Цахилгаан, экспериментал дуу авиа, визуал хослол дүүрэн хүчтэй эхлэл



10-р сарын 25: 2K88 & RAINY MILLER — Клуб, электроакустик, дотоод мэдрэмжийн холимог уран тоглолтууд
Байршил: On’n Off Production


Эдгээр тоглолтууд нь эмзэг зөөлнөөс хүчирхэг хэмнэл рүү шилжих, дотоод мэдрэмж, хувьсал, сэрэл мэдрэмжийг хамгийн хүчтэй байдлаар хүргэх зорилготой. Тоглолтууд бүр нь үзэгчийг өөр ертөнцөд хөтлөх уран сайхны туршлага байх болно.
Үзэсгэлэн, орон зайн бүтээлүүд
10-р сарын 10–20: СОНО — Зохиолч, яруу найрагч Л. Өлзийтөгсийн “Сонотой гэрлэсэн минь” өгүүллэгээс сэдэвлэсэн дуу авиа, гэрлийн өрөг бүтээл.
Байршил: Black Box Theatre
10-р сарын 10–30: АГШИН ЗУУР — Э. Жанцанхоролын орон зайн баримал, Carsten Nicolai / Alva Noto болон монгол хөөмэйчид (Н. Ашид, Х. Дамдин, А. Ундармаа, Д. Даваасүрэн) хамтарсан дуу авиа, визуал туршлага.

10-р сарын 10–30: БОДЛЫН ШУГУЙ — Э. Халиун, Suzana Benesova, X Ariaz нарын орон зайн баримал, дуу авиан бүтээлүүд.
Байршил: XO Art Space
10-р сарын 19–30: НҮД СОХЛОМ ХУРЦ ГЭРЭЛ БА СҮҮДЭР ДЭХ ТАВ ТУХ — Hüma Utku & Marco Ciceri нарын дуу авиа, видео, гэрлийн өрөг бүтээл.
Байршил: B Contemporary
Эдгээр үзэсгэлэнгүүд нь технологи, гэрэлтүүлэг, орон зайн сэтгэлгээ, дуу авиагаар дамжуулсан шинэ туршлагыг үзэгчдэд хүргэх болно.
Олон улсын хамтарсан уран бүтээлчид
XAOS 2025–ийн амьд тоглолтонд Австрали гаралтай LIHLA, АНУ гаралтай Dis Fig, Турк гаралтай Hüma Utku, Польш уран бүтээлч 2K88, Англи уран бүтээлч Rainy Miller нар, уран бүтээлийн үзэсгэлэнд Итали медиа уран бүтээлч Marco Ciceri, Huma Utku нарын аудиа визуал бүтээл, мөн Монгол уран бүтээлчид Э.Жанцанхорол, Э.Халиун нарын орон зайн баримал, Словак гаралтай Suzana Benesova, Афган гаралтай X Ariaz, Германы Carsten Nicolai / Alva Noto, хөөмэйч Н.Ашид, А.Ундармаа, Д.Дамдин, Д.Даваасүрэн нарын дуу авиан бүтээл оролцох нь улам олон талтай, олон төрлийн уран бүтээлийн өвөрмөц талыг мэдрэх боломжийг нээж байна.

Монголын залуу, экспериментал урлагт сонирхолтой хүмүүсийг уриалан дуудаж, шинэ санаа, үзэл бодлыг тэлэх, олон улсын түвшний технологи, аудиовизуал бүтээлүүдийг Монголд хүргэх, орчин үеийн урлагийн уламжлал, шинэ хандлагыг холбох, уусгах, Монголын уран бүтээлчдийг олон улсын урлагийн сүлжээнд холбох зорилготойгоор хоёр дахь удаагаа зохион байгуулагдахад хэдхэн хоног үлдээд байна.
Энэ бол хувьсал өөрчлөлтийн эмзэг, яруу найргийн уур амьсгалтай орон зай. Дуу, дүрслэл, үгсийн хязгааргүй хувирал дунд бүх зүйл боломжтой мэт санагдах энэ наадам нь үйл явц, үзэгдэл, үүслийн нийлмэл илэрхийлэл юм. Энд орших нь өөрөө нэгэн хувирал болно.
Тасалбарыг Shoppy.mn сайтаар худалдаалж байна.
Холбоо барих:
Фэйсбүүк: XAOS Festival
Instagram: XAOS Festival
Веб: MCASA Mongolia
Мэйл хаяг: [email protected]