Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Луврын музейд хулгай оржээ
Музей

Луврын музейд хулгай оржээ

Урлаг Урлаг20/10/2025Шинэчлэгдсэн:18/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өчигдөр өглөө /2025.10.19/ үл мэдэгдэх этгээдүүд Парис хотын Луврын музейд нэвтэрч, үнэт эдлэлүүдийг хулгайлсан тухай Францын Соёлын сайд Рашида Дати мэдэгдсэн байна.

“Le Parisien” сонинд мэдээлснээр, нинжа малгай өмссөн гэмт хэрэгтнүүд Сена мөрний эрэг талаас музейн барилгад нэвтэрсэн бөгөөд энэ үед барилга засварын ажил явагдаж байжээ. Тэд нэгдүгээр давхарт орших Апполоны галерейн танхим руу шууд орохын тулд ачаа өргөгч ашигласан байна. Тэдний хоёр нь дотогш нэвтэрч, нэг нь гадаа хүлээж байжээ. Хулгайч нар Наполеон, хатан хаан Жозефина нарын үнэт эдлэлийн цуглуулгаас хүзүүний зүүлт, энгэрийн сүлбээр, эмэгтэй хүний толгойн чимэглэл зэргийг авч явсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, цуглуулга дахь хамгийн том буюу 140,64 каратын “Регентийн алмааз” алдагдаагүй байрандаа байжээ. Хулгайлагдсан үнэт эдлэлүүдийн үнийг удахгүй тогтоох бөгөөд хулгайч нар тэдгээрийг хайлуулсан байж магадгүй ажээ.

Зарим мэдээллээр, гэмт хэрэгтнүүд “TMax” мотоциклоор А6 хурдны замаар явж мөрөө балласан байна.

Хулгайн хэрэг гарсан тул тус музей өнөөдөр ажиллахгүй. Лувр бол жил бүр есөн сая үзэгчийг хүлээн авдаг дэлхийн хамгийн алдартай музей юм. Тус музейн Аполлоны галерейд хамгийн үнэ цэнтэй түүхэн цуглуулгууд байдаг бөгөөд тус галерей үзмэрүүдийнхээ байрлалыг өөрчилсний дараа 2020 оны нэгдүгээр сард үүд хаалга дахин нээжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Улаанбаатар хотын музей үзмэрээ иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна

27/10/2026
Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026

Бейонсе “Миний хөгжимд дургүй хүмүүс ч “Cécred” брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байгаасай гэж хүссэн” гэв

28/10/2026

Өнөөдөр “Оскар”-ын шагналт жүжигчин Хоакин Финиксийн төрсөн өдөр

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.