Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Лувраас алдагдсан үзмэрүүдийг үнэлжээ
Музей

Лувраас алдагдсан үзмэрүүдийг үнэлжээ

Урлаг Урлаг22/10/2025Шинэчлэгдсэн:22/10/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Парисын Луврын музейгээс хулгайлагдсан үнэт эдлэлүүд 88 сая еврогоор /102 сая ам.доллар/ үнэлэгдэж байна гэж Францын прокурор Лоре Бекка музейн эрхлэгчийн ярьсныг эш татан мэдэгджээ.

Л.Бекка RTL радиод мэдээлэхдээ, энэхүү мөнгөн дүн “онцгой их” боловч Францын түүхэн өвд илүү их хохирол учирсан гэлээ. Наполеоны эхнэртээ бэлэглэсэн титэм, үнэт эдлэлүүд зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм.

Өнгөрсөн ням гаргийн өглөө дэлхийн хамгийн олон жуулчныг татдаг музей нээгдсэний дараахан хулгайч нар найм хүрэхгүй минутын хугацаанд дээрх үзмэрүүдийг хулгайлсан байна. Хулгай гарснаас хоёроос илүү хоногийн хугацаа өнгөрсөн тул үнэт эдлэлүүдийг хэдийн хайлуулсан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Үнэт эдлэлүүдийн үнэ өртгийг зарласан тохиолдолд хулгайч нар тэдгээрийг устгаж сүйтгэхгүй байж магадгүй хэмээн найдаж байгаагаа Л.Бекка илэрхийлжээ. Хулгайч нар үнэт эдлэлүүдийг хайлуулах санаатай байгаа бол гэнэтийн их ашгаа бүгдийг нь хүртэж чадахгүй гэж тэрбээр хэлсэн байна.

Урьд нь үнэлж баршгүй хэмээн тодорхойлж байсан эд зүйлсийн дотор эзэн хаан Наполеоны эхнэртээ өгсөн очир эрдэнэ, маргад эрдэнийн зүүлт, III Наполеоны эхнэр Евгения хатны зүүж байсан титэм, мөн хатан Мари-Амелигийн эдэлж хэрэглэж байсан хэд хэдэн эд зүйл багтжээ.

Мөрдөгчид хулгайч нарын зугтсан зам дээрээс хатан Евгениягийн титмийг олсноос үзэхэд тэд яарч явахдаа унагаасан бололтой. Баг зүүсэн дөрвөн хулгайч механик өргөгчөөр тоноглогдсон ачааны машин ашиглан Сена мөрний эрэг талаас тагтаар дамжин Аполлоны галерей руу нэвтэрчээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг хулгайг Францын өв соёлд халдсан гэмт хэрэг хэмээн тодорхойлсон юм. Урьдчилсан мэдээгээр, Луврын гурван өрөө тутмын нэг нь камергүй, дохиоллын систем нь ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул улс даяарх соёлын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг чангатгажээ.

Хууль сахиулагчдын үзэж буйгаар, хулгайч нар хурдан, зохион байгуулалттай байсан тул мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг байх магадлалтай гэж үзэж байна. Урлагийн мэргэжилтнүүд өмнө нь мэдээлэхдээ, эд зүйлсийг бүрмөсөн алга болсон гэж үзэхээс өмнө хайж олоход ердөө хоёрхон хоногийн хугацаа бий гэж байв. Хулгайч нар эд зүйлсийг үнэт металл, эрдэнийн чулуу болгон хайлуулж, хууль бусаар хилээр гаргаж, үнийн дүнгийнх нь багахан хувьтай тэнцэх үнээр зарсан байх магадлалтай гэдгийг шинжээчид хэлж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Луврын музейд хулгай оржээ

20/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025
Музей Урлаг

С.Чулуун: Ирээдүйд Монголын түүх, судлалын төв болгохыг зорьдог

12/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Говь” брэндийн намар, өвлийн шинэ цуглуулгаас

22/10/2025

Пак Чан Вукийн “No Other Choice” кино Испанийн “Sitges” наадмын шилдэг найруулагчийн шагналыг хүртжээ

22/10/2025

“Шалз” уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдлээс

22/10/2025

Япончууд хамгийн олуулаа жигнэмэг чимэглэж, Гиннесийн амжилт тогтоов

22/10/2025

ФОТО: “Academy Museum Gala 2025” үдэшлэгээс

22/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.