Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“ГЭГЭЭН МУЗА-11” олон улсын театрын их наадамд 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөнө
Уртын дуу

“ГЭГЭЭН МУЗА-11” олон улсын театрын их наадамд 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөнө

Урлаг Урлаг18/04/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM35449580854412014-04-18-12-08[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo IMGM3564_zps0f5af696.jpg

   Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "ГЭГЭЭН МУЗА-11" олон улсын их наадмын хэвлэлийн бага хурал 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр 11:00 цагт “Blue Sky Tower”-ын 2 давхрын ТОПАЗ танхимд боллоо.

  Хэвлэлийн бага хурлын үеэр хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болон драмын урлагт хайртай хэн бүхэнд зориулан энэ жилийн наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

 photo IMGM3546_zps601d5da3.jpg

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Гэгээн Муза” академи нь “Гэгээн Муза – 11” олон улсын драмын урлагийн наадмыг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улсын драмын эрмийн театртай хамтран зохион байгуулж байгаа аж.  Энэхүү наадмын “Улаан хивс”-ний баяр 2014 оны 05 сарын 12-19 Чингисийн талбайд 19.00 цагаас болох бол Соёлын төв өргөөнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 20.00 цагаас болно хэмээн товоо зарлалаа.

 photo IMGM3548_zpsf5547cc2.jpg

Наадмын “Нэг хүний жүжгийн төрөл”-д зочин шүүгчээр АНУ-ын Төрийн департиментийн харъяа Олон Улсын Театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюссер Элизабет Хесс,’ Драмын жүжгийн төрөл”-д ОХУлсын улсын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Тувагийн найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болжээ. Мөн энэ удаагийн наадмаас эхлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд экспертийн баг ажиллана гэв.

Энэ багт ССАЖЯамны төлөөлөл, дэмжигч байгууллагын төлөөлөл болон орон нутгийн театрын төлөөлөл бүрдэж ажиллах юм байна.

 photo IMGM3549_zps4442e759.jpg

Энэ жилийн "Гэгээн Муза-11” наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл” “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл -ийн нийт 21 жүжгийн 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөнө.

Драмын жүжгийн төрөлд:

УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”

Х'ТҮЦ” бүтээл “Сэрүүн хасын нууц”

В!аск Вох театрын бүтээл “Сандлууд” Египтын “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”

Дуулалт жүжгийн төрөлд:

           Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”

           Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл “Ван хүний үр”

           Увс аймгийн ХДТеатрын бүтээл “Ээрэн хүрээ”

           Классик мюзикп” продакшний бүтээл “Ромео Жульетта”

           ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатарын домог”

Хүүхдийн жүжгийн төрөлд

           УДЭТеатрын бүтээл “Норовын намтар" ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”

           Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”

          “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”

Нэг хүний жүжгийн төрөлд

           “Тэнгэрийн аялгуу” /Монгол/

           Наташагийн мөрөөдөл” /Монгол/

           “Солиорол” /Монгол/

           “Бичлэг” /Монгол/

           “Шүтээн гэмээр диван” /Монгол/

           “Хүний дуу хоолой” /Тува/

           “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.

Сонирхуулахад "Гэгээн Муза 10” наадмын Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдоос гарсан саналын дагуу театр урлагийн шүүмж судлалыг хөгжүүлэх зорилгоор Театр-Муза блогийг шинээр нээн ажилуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

 photo IMGM3589_zpscb03350c.jpg  photo IMGM3588_zps33f0ad28.jpg  photo IMGM3587_zps69aa9398.jpg  photo IMGM3573_zpsc25c4415.jpg      photo IMGM3544_zpsa73922e8.jpg  photo IMGM3543_zps8185ba00.jpg  photo IMGM3541_zps148f3db5.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

25/05/2025

Оросын алдарт балетмейстер Юрий Николаевич Григорович 98 насандаа таалал төгсжээ

24/05/2025

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.