Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ.
Дараах номинацын дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагын шилдэг сэтгүүлч
1- Орон нутгийн шилдэг сэтгүүлч
2- Радиогийн шилдэг сэтгүүлч
3- Cайтын шилдэг сэтгүүлч
4- Сонины шилдэг сэтгүүлч
5- Телевизийн шилдэг сэтгүүлч
Хэвлэл мэдээллийн байгууллагын шилдэг редактор
1- Сонины шилдэг редактор
2- Телевизийн шилдэг редактор
3- Радиогийн шилдэг редактор
4- Сайтын шилдэг редактор
Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг бүтээл
1- Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл
2- Радиогийн шилдэг бүтээл
3- Гэрэл зургийн шилдэг бүтээл
4- Сайтын шилдэг бүтээл
5- Сэтгүүлийн шилдэг бүтээл
6- Сонины шилдэг бүтээл
7- Телевизийн шилдэг бүтээл
8- Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг судалгааны бүтээл
Хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага
1- Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
2- Шилдэг радио
3- Шилдэг сайт
4- Шилдэг сонин
5- Шилдэг телевиз
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэх материалаа 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 5 өдрийг хүртэл хугацаанд МСНЭ-ийн [email protected] цахим шуудангаар илгээх боломжтой.

