“Чингис хаан” олон ангит кинонд их хааны дүрд тоглосон ӨМӨЗО-ы жүжигчин Б.Баасанжав гэр бүлийн хамт Монголд амьдрахаар иржээ.
Тэрбээр “Чингис хаан”-ы дүрд тоглосон болохоор архи ууж, хүнтэй муудаж, муу муухай явах эрх надад байхгүй. Учир нь хүмүүс намайг “Чингис хаан” гэж харах учраас” хэмээж байсан ӨМӨЗО-ы жүжигчин Б.Баасанжав хоёр охин, эхнэрийн хамт Монголд байр авч, ирэн очин амьдрахаар болсон гэнэ. Учир нь түүний том охин Монголд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн учир охиноо дагаж, Монголд суурьшиж байгаа гэнэ.
“Чингис хаан” түүхэн киноны дүрээрээ үзэгчдэд хоногшсон түүнийг анх Зэвийн дvрд тоглуулахаар хуваарилсан байжээ. Чингисийн дүрд тоглох хүсэлтэй Хятад, Монгол, Японы нэртэй 10 гаруй жүжигчнээс найруулагчийн сэтгэлд яв цав таарах хүн хараахан олдоогүй тул киноны продюсер нь Б.Баасанжавйг “Зүүн зvгтээ буцсан баатруудын тууль”-д чадварлаг тоглосон хэмээн танилцуулж, түүнийг туршиж үзэхийг санал болгосон байна. Тухайн үед Б.Баасанжав 40 нас гарчихсан байсан болохоор найруулагч 20 настай Тэмүүжингийн дүрд тоглож чадах эсэхэд эргэлзэж байжээ. Нүүр хувиргасны дараа идэр залуу, цог золбоотой хөвгүүний дүрд хувилж чадсаныг хараад сэтгэл шулуудсан гэдэг.
Б.Баасанжав кино зохиолыг ердөө хоёр хоногт уншиж дуусгаад түүхийн холбогдол бүхий ном зохиол, Чингис хаантай холбоотой баримт судлаад, хууч домгийг сонсож явсан Монгол vндэстний хувьд түүнийг таньж биширсэн сэтгэлээ тоглолтдоо шингээж, амьд бодитой, хvсэл тэмүүлэлтэй хааны дvрийг бvтээхээр чармайжээ. “Нүүр хувиргасны дараа камерын өмнө зогсуутаа өөртөө улам итгэлтэй болж, өөрийгөө Богд эзэн Чингис хаан мөн гэж боддог байлаа” гэж Өвөрмонголын нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг.

