Г.Свиридовын нэрэмжит ОУ-ын дуурийн дуучдын V уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Э.Анхбаяр хоёрдугаар байр эзэлжээ.
ОХУ-ын соёлын яам, Үндэсний Свиридовын фонд, Свиридовын институт, Курскийн захиргаа, ОУ-ын хөгжмийн зүтгэлтнүүдийн холбоо, И.Архиповын фонд, Оросын хөгжмийн зохиолчдын холбоо, Курскийн Их сургуулиас хамтран зохион байгуулсан уг уралдаан 2014-4-19-нөөс 29 ний хооронд 3 үе шаттайгаар Курск хотод зохион явагдлаа.
Уралдаанд 1974-1996 онд төрсөн дуучид оролцсон бөгөөд 1-р шатны төгсгөлд 52 дуучин шалгарчээ.
Баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсье!
www.URLAG.mn