Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ
Сонин хачин

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

Урлаг Урлаг13/01/2026Шинэчлэгдсэн:13/01/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы судалгааны хүрээлэнд амьдрахдаа танин мэдэхүйн гоц чадвараараа алдаршиж байсан эм шимпанзе 49 насандаа өөд болсныг тус хүрээлэнгийн албаныхан өчигдөр мэдээлжээ.

Киотогийн Их сургуулийн хүний зан үйлийн хувьслын гарал үүслийг судлах төв Ай нэртэй энэ амьтан нэгдүгээр сарын 9-ний өдөр хөгшрөлт, эрхтний ажиллагааны дутагдлын улмаас үхсэнийг мэдээлсэн байна.

Баруун Африкт төрсөн Ай нь 1977 онд Японы хүрээлэнд ирж байжээ. Судлаачид түүнийг 18 сартай байхад компьютерын тусгай гар өгч, ой санамжаа сэргээх, суралцах чадварт сургаж эхэлсэн байна.

Ай таван настайдаа “нэгээс зургаа хүртэл тоолж, 300 төрлийн биетийн тоо, өнгө зэргийг нэрлэж чаддаг болсон” талаар судлаач Тэцүро Мацүзава 1985 онд нийтлэгдсэн тайландаа бичиж байжээ. Ай сургалтаас бусад үед чөлөөт цагаараа зураг зурах, будах дуртай байсан гэдэг. Бусад шимпанзе хоол хүнсээр шагнуулж байж ийм зүйл хийдэг байсан бол Ай ганцаараа зөвхөн өөрийн дур сонирхлоор хийдэг байжээ.

Японы хэвлэлүүдийн мэдээлснээр тэр нэг удаа өөр нэг мичний хамт хаалганы түлхүүр ашиглан хүрээлэнгээс оргож байсан гэнэ. 2000 онд тэр өөртэйгөө адилхан танин мэдэхүйн гоц чадвартай Аюмү нэртэй эр зулзага төрүүлж байжээ.

2017 онд судалгааныхаа 40 жилийн ойгоор Киотогийн Их сургууль Ай шимпанзегийн зурсан зургаар чимэглэсэн хүзүүний ороолтыг нэрт мич судлаач Дэйм Жэйн Гудальд бэлэглэж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026
Сонин хачин Урлаг

Тамагочи 30 нас хүрлээ

08/01/2026
Сонин хачин Урлаг

Цоохор ирвэс “сэльфи” хийжээ

08/01/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны жүжигчин биеэ үнэлэгч хайсан хэргээр ял сонсож магадгүй

13/01/2026

Японы тоо тоолж, зураг зурж чаддаг гоц авьяастай шимпанзе 49 насандаа өөд болжээ

13/01/2026

Аутизмтай анхны Барби хүүхэлдэйг танилцууллаа

13/01/2026

Луврын музейн тасалбарын үнэ 32 евро болж нэмэгджээ

13/01/2026

“Анна Каренина” сонгодог жүжгийг таван удаа толилуулна

13/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.