Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Анхны үнсэлт” мюзикл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно
Нийгэм

“Анхны үнсэлт” мюзикл үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно

Урлаг Урлаг09/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
nuur_zurag2942962792014-05-09-12-13[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийж хүүхэд залуусыг байлдан дагуулсан билээ. Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан, хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаараар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн мюзиклын гол дүрүүдэд МУСТА, Буриад улсын гавъяат жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа юм. Мөн дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа аж. Ийнхүү их хотын хүүхэд залуусыг байлдан дагуулсан “Анхны үнсэлт” мюзикл энэ сарын 23-нд 19:00 цагаас “Залуучуудын соёлын төв”-д үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдох нээ.

   “Анхны үнсэлт” мюзикл  зуун хувь амьдаар тоглогдох бөгөөд тайз нь дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын хөгжмийг амьдаар эгшиглүүлж, дуучид уран бүтээлчид нь жинхэнэ амьдаар дуулж, дуу хөгжмийн сайхныг үзэгчдэд мэдрүүлэх нээ. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг мэдрүүлэх “Анхны үнсэлт” мюзиклыг үзээрэй хэмээн уриалж байна. Мөн “Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны фесбүүк хаягаар зочилж анхны үнсэлтийнхээ нандин дурсамжыг үлдээгээрэй. www.facebook.com/ankhniiunselt

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Comic-Con 2026” наадмаас

28/07/2026

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026

“Одиссей” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

28/07/2026

Реппер D4vd-ийн “Apple Music” хуудас аллагын хэргийн шүүх ажиллагааны үеэр хакердуулжээ

28/07/2026

“Roxette” хамтлаг Хойд Америкт хийх 40 жилийн ойн аялан тоглолтоо цуцаллаа

28/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.