Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол бахархалын төлөө нэгдэцгээе
Уртын дуу

Монгол бахархалын төлөө нэгдэцгээе

Урлаг Урлаг10/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cover-145153-1256601640_copy_copy2616905532014-05-10-13-12[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монголын язгуур өв соёлоо дэлхийд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчоо эхлүүлжээ.

1400 жилийн өмнөх үед хамаарах, Монгол баатруудын тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт нь судалгаа хийж, дахин сэргээн бүтээсэн байна. Алтай ятгыг сэргээснээр бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа юм. Мөн энэ нь дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг гэдгээрээ онцлог.

Алтай ятгыг 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олжээ. Уг зэмсгийн цар нь 2мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед Монголчууд хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.

Энэ ажлын эхлэл болгож, Алтай ятгыг монголчуудад танилцуулж эгшиг аялгууг нь сонсгох, дэлхий дахинд зарлах АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ-ыг “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриан дор энэ сарын 16-нд АСА циркт зохион байгуулах юм.

Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/ нар ажиллана. Мөн нэрт ятгачин Ч.Мөнх- Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ёслолд оролцох болжээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.