Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Халх хувцасны онцлог
Өв соёл

Халх хувцасны онцлог

Урлаг Урлаг06/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Халх угсаатны бүлэг нь Монгол Улсын нийт хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг. Архангай аймгийг халхынхны нутаг хэмээн түүхэн судар номд бичсэн нь бий. Архангай аймгийн музейд халх хувцасны үзмэр бий.

Халх хувцас, гоёл нь монгол хувцас, гоёлын ерөнхий шинжийг тодорхойлдог. Халх эрэгтэй дээлийн зах, энгэрийн эмжээр дан заримдаа хоёр, гурван үе эмжих бөгөөд энгэр тавиу өргөн, урт ханцуйтай, ар хормой өвөр хормойноос тавиу уртавтарт байдаг онцлогтой. Цаг, улирлын онцлогоос хамааран хантааз, хүрэм, дахыг дээлийн гадуур өмсөнө. Эрчүүд тоорцог, хилэн, лоовууз, юүдэн зэрэг олон төрлийн малгай өмсөнө.

Эхнэр дээл нь ханцуйны уг мөрнөөс дээш гарсан түнтгэр мөртэй, урт ханцуйтай, ханцуйны үзүүрт цомбон нударгыг залуу эмэгтэй, дэлбэн нутаргыг хижээл насны эмэгтэйчүүд хадна. Эхнэр дээлэнд уужийг давхар өмсдөг. Ууж нь ханцуйгүй, энгэр тууш задгай, урт нь дээлийн урттай эн тэнцүү. Мөн цээж урттай ууж гэж бий.

Хилэн малгай /сээтэн малгай/ нь халх эрэгтэй, эмэгтэй хүний гоёлын малгай юм. Цэнгэн мандахыг бэлэгшээсэн шовгор оройтой. 64-өөс 32 нугалаа ширээстэй, энэ нь Монголын олон овог угсаатныг төлөөлнө. Орой дээрх сампин нь Монголын олон угсаатны эвийн зангилаа буюу бат найман зангилаа хэмээнэ. Малгайн ар дахь бүчийг хийморь буюу бүч гэнэ. Бүчин дээр өлзий, ланз, луун, үүлэн хээг алтан утсаар урладаг байжээ. Мяндсаар хийснийг нь залаа гэнэ.

1439 онд Ойрадын Тогоон тайш өөрийгөө бүх Монголын хаанаар зарлаж, “миний бүх албат улаан залаа зүүгтүн” гэсэн зарлиг гаргаснаар улаан залаат монгол хэмээх болжээ. Эрэгтэй хүний хилэн малгай нь хивсэг нь дэрэвгэр дугуй, намхан оройтой байна.

Эмэгтэйчүүдийн хилэн малгай нь шовгор оройг дагуулан дөрвөн тал хамар, эвэр угалз бүхий мөнгөн чимэгтэй, хивсэгний урд хэсэгт мөнгөөр урласан норов эрдэнийг хадаж чимдэг. Оройн бат найман зангилааг нь шүр, сувд, алт, мөнгө зэргээр хийдэг байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт болов

26/02/2026
Өв соёл Урлаг

“Эзэн улаан бодон” баатарлаг тууль хайллаа

25/02/2026
Өв соёл Урлаг

“Казах ардын хээ угалзууд” зурагт ном нь энэ чиглэлээр гарсан анхны бүтээл болжээ

24/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Халх хувцасны онцлог

06/03/2026

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.