Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна
Өв соёл

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

Урлаг Урлаг25/04/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Тууль бол ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл бөгөөд түүнийг аялгуулан хайлах нь монголчуудын өвөрмөц соёлын биет бус өвийн нэг билээ. Энэ уламжлалыг хадгалж, залуу үед өвлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг Ховд аймагт өрнүүлж байна. Тодруулбал, Жангар туулийг заан сургах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Сургалтад хамрагдах хүсэлт гаргасан 50 гаруй хүнээс 10 оролцогчийг сонгон авчээ.

Тэд 10 хоногийн хугацаанд тууль хайлах арга барил, товшуур хөгжимдөх ур чадварыг эзэмших юм.  Ингэснээр Жангар туулийг язгуур хэв шинжээр нь өвлөн хамгаалж, соёлын биет бус өвийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна. Сургалтыг Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч А.Балдандорж тэргүүтэй туульчид удирдан чиглүүлж байгаа юм. Ингэхдээ нэрт туульч М.Пүрэвжал агсны аялгуу, хэв маягийг сэргээн амилуулахыг зорьж байгаа нь чухал ач холбогдолтой.

1924 оноос Оросын Борис Владимирцов тэргүүтэй эрдэмтэд Монголын ардын аман зохиолын нэгэн төрөл болох туулиудыг судалж, бичиж тэмдэглэх судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд Монголчуудын олон овог ястны дунд Жангарын тууль түгээмэл тархахдаа аль нэг бүлэг нь олон хувилбараар тархсаныг олж илрүүлжээ. Шинжлэх Ухааны Академи Монгол нутгаас олдсон Жангар туулийн олон бүлгийн аман хувилбарыг цуглуулж хоёр удаа эмхтгэн гаргасан бөгөөд 1963 онд эрдэмтэн багш Т.Дүгэрсүрэн Жангар туулийн 13 бүлгийг Халимаг хэлнээс орчуулан хүртээл болгосныг 2000 онд түүний үр хүүхдүүд нь 26 бүлэг болгон хэвлүүлсэн байдаг. Жангарын бүлгүүдийг бүрэн олж цуглуулах, сонгомол эх бүтээх эхийг тавьсан хүн бол эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн юм. Монгол судлалын нэрт эрдэмтэн Бямбын Ринчен өөрийн шавь Т.Галсанд Жангар туулийг эмхтгэн Монгол Жангарын сонгомол эхийг бэлтгэх даалгавар өгснийг удам дамжсан туульч өөлд Тангадын хүү биелүүлж, 2006 онд Монгол Жангар хөлгөн их судрын хоёр ботийг Монгол түмэндээ өргөн барьсан. Жангар бол улс төр, шашин, Монголын ахуй амьдрал, түүх зэрэг бүхий л шинжлэх ухааныг өөртөө багтаасан яруу найраг хэлбэрээр бичигдсэн өв соёлын агуу бүтээл мөн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026
Өв соёл Урлаг

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

08/05/2026
Өв соёл Урлаг

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.