Жил бүрийн Валентины баярыг тохиолдуулан өөрийн бие даасан тоглолтоо зохион байгуулдаг дуучин Чойжоо энэ удаа амьд хөгжим, оркестр хосолсон “Unplugged” тоглолтоо үзэгчдэд хүргэхээр болжээ.

“Unplugged” тоглолт нь техник, электроник нөлөөг багасгаж, уран бүтээлчийн дуу хоолой, амьд хөгжим, жинхэнэ мэдрэмжийг голчлон харуулдгаараа онцлог юм.
Ийм төрлийн тоглолтыг уран бүтээлчид карьерынхаа туршид цөөн удаа л хийдэг онцгой форматад тооцогддог байна.
Энэхүү тоглолтод зочин артистаар дуучин Michelle, “Хонх” хамтлаг, “Compass” хамтлаг оролцож, Валентины үдшийг романтик, дотно уур амьсгалаар бүрдүүлэх юм.

