Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS хамтлагийн тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолжээ
Дуу хөгжим

BTS хамтлагийн тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолжээ

Урлаг Урлаг11/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн “BTS THE COMEBACK LIVE | ARIRANG” тоглолт Сөүл хотын Кванхвамун талбайд энэ сарын 21-нд болох гэж байна. Цагдаагийн газраас тус тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолон, бэлтгэл ажлаа хангаж байна. Цагдаа, тусгай албаныхнаас гадна алан хядагчдын эсрэг тусгай анги ч хамрагдах бөгөөд нийт 3553 хүн хамгаалалтад ажиллах гэнэ.

Албан ёсны тасалбараар 35 мянган үзэгч орох ч тоглолт болох дүүрэгт маш олон хүн цугларах магадлал өндөр байгаа. Талбайн хойд хэсэгт байрлах тайзнаас Токсугун ордны Тэханмун хаалга хүртэл 230 мянган хүн багтах боломжтой. Харин Суннемун (Намдэмун) хаалга хүртэл үзэгчид цугларах тохиолдолд 260 мянгад хүрэх тооцоо гарчээ.

13 тусгай хэсэг, дүүргийн 9 цагдаагийн хэсгээс харуул гарна. Зодоон нүдээн, бусад гэмт хэрэг гарсан тохиолдолд шуурхай ажиллана. Харин тусгай ангийнхан тэсэрч, дэлбэрэх зүйлийн шалгалт явуулж, аюулгүй байдлыг хангах болно. Тасалбар дамлан зарах, байр өндөр үнээр хөлслөх, интернет орчинд заналхийлсэн, аюултай зүйл нийтэлсэн тохиолдлыг цахим цагдаагийн газраас илрүүлэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Реппер Bad Bunny дээд амжилт тогтоолоо

11/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлагийн Жонни Гринвүүд Меланиа Трампын баримтат киноноос хөгжмөө хасуулахыг хүсэв

10/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Bigbang” хамтлаг энэ жил албан ёсоор эргэн ирнэ

10/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлагийн тоглолтод 260 мянган хүн цугларна гэж тооцоолжээ

11/02/2026

“Paramount” компани “Warner Bros”-ийг худалдан авахын тулд саналаа сайжруулав

11/02/2026

Реппер Bad Bunny дээд амжилт тогтоолоо

11/02/2026

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драм ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

11/02/2026

Өнөөдөр жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргалын төрсөн өдөр

11/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.