Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна
Дуу хөгжим

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

Урлаг Урлаг16/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

К-поп ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болох BTS  дэлхийг тойрон хийх “Arirang” хэмээх шинэ аялан тоглолтынхоо нээлтийг БНСУ болон дэлхийн улс орнуудын кинотеатруудаар шууд дамжуулахаар болсон тухай тус хамтлагийн “BigHit Music” агентлаг мэдэгдлээ.

Сөүл хотоос баруун хойд зүгт орших Гоян хотод энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд, Японы Токио хотод дөрөвдүгээр сарын 18-нд болох тоглолтуудыг дэлхийн 75 улсын 3500 гаруй кино театрт зэрэг үзүүлэх ажээ. Цагийн зөрүүнээс шалтгаалан зарим бүс нутагт бага зэрэг хойшлуулж дамжуулна гэж компани мэдэгджээ.

Өмнөд Солонгост шууд дамжуулалтыг кино театрын томоохон сүлжээнүүд болох CGV, “Lotte Cinema”, “Megabox” зохион байгуулах бөгөөд тасалбарын захиалга энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ.

Эдгээр тоглолт нь к-поп уран бүтээлчдийн түүхэн дэх хамгийн том аялан тоглолтыг эхлүүлнэ гэж “BigHit Music” онцолжээ.  Тус хамтлаг нийт 34 хотод 82 тоглолт толилуулах бөгөөд Хойд Америк, Европт болох 41 тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаж дууссан, Гоян хот дахь тоглолтуудын тасалбар мөн зарагдаж дуусжээ.

BTS хамтлаг мөн АНУ-ын Тампа хотын “Raymond James Stadium”, Калифорни муж улсын “Stanford Stadium”, Арлингтон хотын “AT&T Stadium”, Германы Мюнхен хотын “Allianz Arena” зэрэг дэлхийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд бие даасан тоглолт хийсэн анхны Өмнөд Солонгос хамтлаг болно.

Мөн Лондон хотын “Tottenham Hotspur Stadium” цэнгэлдэхэд долоодугаар сарын 6, 7-нд хоёр өдөр дараалан нийт 120 мянган үзэгчийн өмнө тоглох бөгөөд энэ нь үзэгчдийн тооны хувьд шинэ дээд амжилт болох юм.

Энэхүү аялан тоглолт нь хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний цомог “Arirang”-ын нээлтийн дараа болох бөгөөд цомог гуравдугаар сарын 20-нд худалдаанд гарах юм. Шинэ цомгийн нээлттэй холбогдуулан “BTS The City Arirang Seoul” гэдэг нэртэй соёлын цогц үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөгжим, медиа арт, хотын инсталляцыг хослуулсан уг үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл Сөүл хот даяар болно

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026
Дуу хөгжим Урлаг

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Женни Сөүл дэх барилгыг 20 тэрбумаар авлаа

16/02/2026

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026

“Hello Kitty” дүрийн дизайнер 46 жилийн дараа тэтгэвэртээ гарчээ

16/02/2026

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Лувр дахь луйврын сүлжээг илрүүлжээ

16/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.