Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»B.А.Моцартын “Дон Жуан” дуурь дахин амилна
Нийгэм

B.А.Моцартын “Дон Жуан” дуурь дахин амилна

Урлаг Урлаг16/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6re6vq174dusq2cqggklpl0q3j456654292014-05-16-13-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 17-нд буюу маргааш B.А.Моцартын “Дон Жуан” дуурь дахин амилах гэж байна.

“Дон Жуан” дуурийн анхны тоглолт 1787-10-29 нд Прага хотноо болж байсан түүхтэй. Харин манай тайзнаа 2004 оны аравдугаар сарын 23-нд анх тоглож байсан юм. Энэ удаагийн “Дон Жуан” дуурийн гол дүрүүдэд буюу Дон Жуанд Ч.Энхтайван, Лепореллод Ж.Бямбажав, Донна Аннад Б.Энхнаран, Дон Оттовиад Б.Гомбо-Очир, Донна Эльвирад Ш.Наранчимэг, Церлинад  Ө.Уянга, Мазеттод Э.Бумхүү, комендаторт С.Бат-Эрдэнэ нар удирдаач Н.Туулайхүүгийн удирдлан дор эгшиглүүлэх юм.

Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншип тус дуурийн найруулагч урилгаар ажиллаж байна. Ребекка Бланкеншип нь Австри улсын нэрт дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч юм.

B.А.Моцартын “Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг, томоохон бүтээл билээ. Уг бүтээлээр дуучид, хөгжимчдийн ур мэргэжлийн чадварын түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. “Дон Жуан” дуурийн эмэгтэй дүрүүд тус бүр өвөрмөц онцлог, зан чанартай гайхалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд гол дүр Дон Жуаныг хурцатгаж өгдөг бол түүний шадар туслах Лепорелло бас хоолойтой дуучны хувьд хамгийн том дүрүүдийн нэг нь байдаг аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр Уилл Смитийн төрсөн өдөр

25/09/2026

Кэтрин Зета-Жонс 57 нас хүрлээ

25/09/2026

Академийн музейд “The Horror Show” үзэсгэлэнг нээнэ

25/09/2026

“Тусгаар тогтнол: Бошиг сахигч”  түүхэн уран сайхны кино зөвхөн “Skymedia”-д байршина

25/09/2026

“Roxie” хамтлаг олон улсын циркийн фестивалиас мөнгөн цом хүртлээ

25/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.