Дуучин Бритни Спирс Planet Hollywood’s Axis Theatre казино бүхий зочид буудалд 100 минутын тоглолт хийж байгаа нь маш их эрэлттэй байгаа аж.
Продюссерүүд түүнийг цаашид ч эрэлттэй байх болно гэдгийг ойлгоод түүнд гэрээгээ сунгахыг санал болгожээ. Ингэснээр Спирс энэ оны наймдугаар сараас ирэх жилийн хоёрдугаар сарыг дуустал тоглолтоо хийх юм. Магадгүй, түүний тоглолтууд 2016 оныг хүртэл ч үргэлжилж мэднэ. Эдгээрээс Спирс 12 сая доллар олох юм. Бритни ийнхүү амжилттай байгаа нь гэнэтийн зүйл болжээ. Учир нь сүүлийн жилүүдэд түүний уран бүтээлийг сонирхогчид илт багассан билээ. Мөн саяхан гаргасан цомог, клипүүд нь айхтар шуугиан тариагүй аж.
Эх сурвалж www.wikimon.mn