Нийслэлийн “Улаанбаатар” театрын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан бүжиг ангийн “Уламжлал” ур чадвар, уран бүтээлийн гайхамшгийг нэгэн тайзнаа цогцлоолоо.
Тоглолтод үе үеийн бүжигчид, ахмад болон залуу уран бүтээлчид, бүжигчдийн хүүхэд багачууд оролцож, бүжгийн урлагийн үнэ цэн, үе дамжсан уламжлал, нэгдмэл сэтгэлийг харуулсан нь онцгой байлаа.


