Монголын Хошин урлагийнхны дунд зохиогддог Сагсан бөмбөгийн тэмцээн энэ амралтын өдөр буюу 18-нд МҮЭСТО-ны Тэмүүжин зааланд болж шилдгүүдээ тодруулжээ.
Тус тэмцээнд "Маск" продакшн, "Х-Түц" продакшн,"Шинэ-Үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Эмоци" продакшн, "Мөрөөдлийн театр" гэсэн 6 баг "Аварга"-ын төлөө өрсөлдсөн байна.
Жүжигчид хурд хүчээрээ өрсөлдөн, шилжин явах цомын эзнээр “Маск” продакшныхан 21:18-ын харьцаатайгаар аваргын цом, алтан медалийг авчээ.
Харин "Х-Түц" продакшны эрэгтэй баг – “Мөнгөн медаль”, эмэгтэй баг – “Алтан медаль” хүртэв.
Д.Ана