ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтад оролцогчид
Төрийн байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын зар үзэх бүртээ ямар шалгуур тавьсныг нь хараад гайхаш төрөх юм.
Тухайн цаг үед үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүстээ тохируулчихсан юм шиг л ажлын байрны шаардлага гаргах нь түгээмэл болоод удлаа. Уг нь сонгон шалгаруулалтад орох иргэн Соёлын тухай хуульд заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байх учиртай. Гэхдээ давуу эрхтэйгээр хэрэгжиж байгаа нь томилох эрх мэдэлтнүүдийн шаардлага юм.
Салбарын яам энэ байгууллагуудыг удирдах хүмүүсээ хэдийнэ олчихсон боловч хууль хэрэгжүүлсэн нэр зүүж, тэднийгээ баталгаажуулахын тулд энэ сонгон шалгаруулалтыг хийв үү гэж хардмаар.
Өчигдөр гэхэд Соёл, спорт, аялал жуулч лалын яаманд Дуурь бүжгийн эрдмийн театр, Уран зургийн галерей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалт боллоо. Хэд хоногийн өмнө Төрийн албаны зөвлөл болон тус яам ны сайтад тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг зарласан байсан. Энэ зарла лыг уншихад л “тусгай тохируулга” хийгддэг нь ойлгогдоно.
Тухайлбал, Дуурь бүжгийн эрд мийн театрын захирлаар ажиллах хүн нь дээд боловсролтой, магистр зэрэгтэй, соёл урлагийн менежерийн сертификаттай, 10аас доошгүй жилийн ажлын туршлагатай байх ёстой аж. Мөн энэ албан тушаалд ажиллах хүн соёл болон урлаг судлаач, нийгэм судлаач, найруулагч, сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй байж болох гэнэ.
Аливаа улс орны хөгжлийг тодорхойлох нэг хэмжүүр нь сонгодог урлаг байдаг. Энэ том салбарыг удирдах хүн соёл, урлагийн өндөр мэдлэг боловсролтой, мэдрэмж, ур чадвартай байх нь энгийн л шаардлага. Тэр ч бүү хэл 10 гаруй жилийн өмнө ДБЭТ-ын захирлыг сонгон шалгаруулж байхдаа соёл урлагийн менежментийн чиглэ лээр дээд боловсрол эзэмшсэн байх ёстой тухай заалт оруулсныг санаж байна.
Харин одоо бол сертификаттай хүн бүр л тус театрыг удирдах эрхтэй аж. Магад гүй энэ шаардлагыг харвал ССАЖЯны хан ДБЭТын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ч.Мөнхзулыг хэвээр нь үлдээх сонирхолтой байгаа юм байна гэж хардмаар. Учир нь энэ бүсгүй сэтгүүлч мэргэжилтэйгээс гадна, МҮОНТд найруулагчаар ажиллаж байсан туршлагатай. Сонгодог урлагийн гэхээс илүүтэй кино урлагийн салбарт хүчин зүтгэж байсан нэгэн.
Олон улстай хамгийн өргөн хүрээний харилцаатай байх ёстой сонгодог урлагийн театрын захирлыг сонгохдоо гадаад хэл ний шалгуур тавиагүй нь ч хачирхалтай. Өмнө нь ССАЖЯны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын сонгон шалгаруулалтын үеэр энэ газрын дарга англи хэлтэй л байх шаардлагатай гэсэн өрөөсгөл заалт оруулсан байсан юм.
ДБЭТын захирлын сонгон шалгаруулалтад энэ удаа өмнө нь тус театрт ажиллаж байсан, гавьяат жүжигчин У.Далантай, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Эрдэнэбаатар, соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, ДарханУул аймгийн “Залуучууд” театрын дарга Г.Батхуяг болон захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Мөнзул нар оролцсон юм.
Хуулийн шалгалтын онооны давуу гаар У.Далантай, Ч.Мөнх зул, Г.Батхуяг нар шалгарч, үдээс хойш ярилцлагад орсон юм билээ. Тус яамны дэр гэдэх Тө рийн алба ны салбар зөвлөл ирэх даваа гаригт шийдвэрээ танилцуулах аж.
Монголын уран зургийн галерейн захирлын сонгон шалгаруулалтад хэн хэн оролцсоныг мэдэхгүй байгаа ч нэлээд “өгөөмөр” шаардлага тавьсан учраас олон хүн өрсөлдсөн сурагтай байна. Монголын уран зургийн хосгүй үнэт дурсгалыг хадгалан хамгаалж, олон нийтэд үзүүлдэг энэ сал барын хамгийн том галерейн захирал ба калавраас доошгүй зэрэгтэй, нэгээс дээш жил ажилласан туршлагатай байхад л хан галттай гэнэ.
Магадгүй тус галерейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Н.Батбаатарт л зориулж, ажилласан жил, эрдмийн зэргийн шаардлагыг буу руулсан бололтой. Бусад байгууллагын удирдах албан тушаалтанд 10аас дээш жил ажилласан байх шаардлага тавьсан хэрнээ Уран зургийн галерейн захиралд л ганцхан жил гэсэн уян хатан нөхцөл санал болгосон байгаа юм.
Энэ мэтээр томилох хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлага гаргадаг нь нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн л арга аж. Салбарын яам энэ байгууллагуудыг удирдах хүмүүсээ хэдийнэ олчихсон боловч хууль хэрэгжүүлсэн нэр зүүж, тэднийгээ баталгаажуулахын тулд энэ сонгон шалгаруулалтыг хийв үү гэж хардмаар. Галерейг зураач, музей, урлаг болон соёл судлаач хүн, Үндэсний номын санг но мын санч, ном зүйч, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжилтэй хүн удирдах ёс той гэ сэн хэрнээ ДБЭТыг сэтгүүлч, эрх зүйч гэх мэт тэс хөндлөн шахуу мэргэжлийн хүн удир даж болно гэсэн нь хачирхалтай.
Соёлын тухай хуулийн 15.4т “Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад гурваас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1д заасны дагуу сонгон шал гаруулж томилно” гэж заасан байх юм.
Дарга солигдох бүрт бүтэц, зохион байгуулалт, гол гол албан тушаалтнууд нь өөрчлөгддөг болохоор соёл, урлагийн байгууллагууд ч улстөржилтийн бараан сүүдэрт дайруулж байна.
Харин 17.1 дэх заалт нь “Төрийн жин хэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жин хэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэжээ.
ДБЭТын захирал Ч.Мөнхзул, Уран зургийн галерейн захирал Н.Батбаатар нарыг нэг өдөр, нэг тушаалаар энэ албан тушаалд томилсон бөгөөд тэдний хэн нь ч өмнө нь энэ байгууллагадаа, эсвэл салбартаа төрийн ажил хийж байгаагүй юм. Сонгон шалгаруулалт нэрийн дор томилох гэсэн хүндээ тохируулга хийж, тухайн салбарынхаа үйл ажиллагааг гүйцэд мэдэхгүй хүнийг “залж” авчирч , байгаа нь хэний ашиг сонирхол юм бэ.
Дарга солигдох бүрт бүтэц, зохион байгуулалт, гол гол албан тушаалтнууд нь өөрчлөгддөг болохоор соёл, урлагийн байгууллагууд ч улстөржилтийн бараан сүүдэрт дайруулж байна. Шинэ захирлын арга барил болон хамт олны гэх шийдвэрээр ДБЭТ ерөнхий найруулагч битгий хэл нэг ч найруулагчгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болох гэж байгаа нь эмгэнэлтэй.
Гадаад харилцаагаа өргөжүүлж, олон орны найруулагч нарыг авчирч дууриа сэргээн, шинэчилж тоглож байгаа гэж тус театрынхан тайлбарладаг ч жүжиглэх, бүжиглэх, дуулах урлагийг нэгтгэсэн том хэмжээний бүтээл тоглодог театр найруулагчгүй байж болно гэж үү.
Урлаг судлаач С.Энхбулагаас энэ тухай асуухад “ДБЭТ лав найруулагчгүй байж таарахгүй” гэж хариулж байсныг би мартаагүй. Энэ театрт жилдээ 12 шинэ бүтээл тавигдаж, бусад үед өмнө нь тоглож байсан дуурь, балетаа тоглодог ч найруулагчийн хэрэгцээ зайлшгүй чухал.
Хөгжмийн бүтээлүүдийг зохиолчоор нь, жүжгийг найруулагчийнх нь ур чадвараар дүгнэдэг нь маргаангүй үнэн. Харин энэ зарчим одоо л өөрөөр яригдаж байгаа юм. Хамгийн сүүлд ДБЭТт тоглосон “Дон Жуан” дуурь ч ийм л шүүмжлэл дагуулсан.
Австриас ирсэн найруулагч дуурийн бүх үйл явдлыг ганцхан тайзан дээр өрнүүлэхээр шийдэж, тэгж тоглуулаад буцсан. Гэтэл ард нь үлдсэн Монголын үзэгчид хар өнгөтэй, уйтгартай тайзнаас хоёр бүлэгтэй хошин дуурь үзэх болох нь. Уг нь энэ дуурийн үйл явдал Севиль хотын талбай, Дон Жуаны гэр, Мазетта, Церлина нарын хуримын ёслол гээд олон газарт өрнөдөг.
Энэ мэтээр гадаадын мэргэжилтэн урихад сайн ч зүйл байна, саар зүйл ч гарна. Хэрэв театр ерөнхий найруулагчийн орон тоог цомхтголгүйгээр, өөр хүн авч ажиллуулсан бол гадаад найруулагчтай санал бодлоо солил цон, энэ алдааг залруулж болох байсан байх.
Харалган шийдвэрийн хар гай уран бүтээлийн чанарт хүртэл нөлөөлж байгаа нэг л жишээ энэ. Сонгон шалгаруулалтад хүчээр тохируулга хийлгэлгүй, ур чадвартай, урлагийн мэдрэмжтэй, удирдах чад вартай хүнээ л олж томилоосой.
С.Сэргэлэн