Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтын тохируулга
Уртын дуу

ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтын тохируулга

Урлаг Урлаг23/05/2014Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Untitled-6-142334-13269899198767238152014-05-23-15-16[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ДБЭТ-ын захирлын сонгон шалгаруулалтад оролцогчид

Төрийн байгууллагын удирдах  албан тушаалтны сонгон шалгаруулалтын зар үзэх бүртээ ямар  шалгуур тавьсныг нь хараад гайхаш төрөх  юм.

Тухайн цаг үед үүрэг гүйцэтгэгчээр  ажиллаж байгаа хүмүүстээ тохируулчихсан юм шиг л ажлын байрны шаардлага  гаргах нь түгээмэл болоод удлаа. Уг нь сонгон шалгаруулалтад орох иргэн Соёлын  тухай хуульд заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардла­гыг хангасан байх учиртай. Гэхдээ давуу  эрхтэйгээр хэрэгжиж байгаа нь томилох  эрх мэдэлтнүүдийн шаардлага юм.

Салбарын яам энэ байгууллагуудыг удирдах хүмүүсээ хэдийнэ  олчихсон боловч хууль хэрэгжүүлсэн нэр  зүүж, тэднийгээ баталгаажуулахын тулд  энэ сонгон шалгаруулалтыг хийв үү гэж  хардмаар.

 Өчигдөр гэхэд Соёл, спорт, аялал  жуулч лалын яаманд Дуурь бүжгийн эрдмийн театр, Уран зургийн галерей, Үндэсний музей, Үндэсний номын сан, Үлэг  гүрвэлийн төв музейн захирлын сонгон  шалгаруулалт боллоо. Хэд хоногийн өмнө  Төрийн албаны зөвлөл болон тус яам­ ны сайтад тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг зарласан байсан. Энэ  зарла лыг уншихад л “тусгай тохируулга”  хийгддэг нь ойлгогдоно.

Тухайлбал, Дуурь бүжгийн эрд мийн  театрын захирлаар ажиллах хүн нь дээд  боловсролтой, магистр зэрэгтэй, соёл урлагийн менежерийн сертификаттай, 10­аас  доошгүй жилийн ажлын туршлагатай байх  ёстой аж. Мөн энэ албан тушаалд ажил­лах хүн соёл болон урлаг судлаач, нийгэм  судлаач, найруулагч, сэтгүүлч, эрхзүйч  мэргэжилтэй байж болох гэнэ.

Аливаа улс орны хөгжлийг тодорхойлох  нэг хэмжүүр нь сонгодог урлаг байдаг. Энэ  том салбарыг удирдах хүн соёл, урлагийн  өндөр мэдлэг боловсролтой, мэдрэмж,  ур чадвартай байх нь энгийн л шаардлага.  Тэр ч бүү хэл 10 гаруй жилийн өмнө  ДБЭТ-­ын захирлыг сонгон шалгаруулж  байхдаа  соёл урлагийн менежментийн  чиглэ лээр дээд боловсрол эзэмшсэн байх  ёстой тухай заалт оруулсныг санаж байна.  

Харин одоо бол сертификаттай хүн бүр л  тус театрыг удирдах эрхтэй аж. Магад гүй энэ шаардлагыг харвал ССАЖЯ­ны хан  ДБЭТ­ын захирлын үүрэг гүйцэтгэгчээр  ажиллаж байгаа Ч.Мөнхзулыг хэвээр  нь үлдээх сонирхолтой байгаа юм байна  гэж хардмаар. Учир нь энэ бүсгүй сэтгүүлч мэргэжилтэйгээс гадна, МҮОНТ­д  найруулагчаар ажиллаж байсан туршлагатай. Сонгодог урлагийн гэхээс илүүтэй  кино урлагийн салбарт хүчин зүтгэж  байсан нэгэн.

Олон улстай хамгийн өргөн хүрээний  харилцаатай байх ёстой сонгодог урлагийн  театрын захирлыг сонгохдоо гадаад хэл ний шалгуур тавиагүй нь ч хачирхалтай.  Өмнө нь ССАЖЯ­ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  даргын сонгон шалгаруулалтын үеэр энэ  газрын дарга англи хэлтэй л байх шаардлагатай гэсэн өрөөсгөл заалт оруулсан  байсан юм.

ДБЭТ­ын захирлын сонгон шалгаруулалтад энэ удаа өмнө нь тус театрт  ажиллаж байсан, гавьяат жүжигчин У.Далантай, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Эрдэнэбаатар, соёлын тэргүүний  ажилтан Ц.Баттөр, Дархан­Уул аймгийн  “Залуучууд” театрын дарга Г.Батхуяг болон захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Мөнзул нар оролцсон юм.

Хуулийн шалгалтын  онооны давуу гаар У.Далантай, Ч.Мөнх зул,  Г.Батхуяг нар шалгарч, үдээс хойш ярилцлагад орсон юм билээ. Тус яамны дэр гэдэх  Тө рийн алба ны салбар зөвлөл ирэх даваа  гаригт шийдвэрээ танилцуулах аж.

Монголын уран зургийн галерейн захирлын сонгон шалгаруулалтад хэн хэн  оролцсоныг мэдэхгүй байгаа ч нэлээд  “өгөөмөр” шаардлага тавьсан учраас олон  хүн өрсөлдсөн сурагтай байна. Монголын  уран зургийн хосгүй үнэт дурсгалыг хадгалан хамгаалж, олон нийтэд үзүүлдэг энэ  сал барын хамгийн том галерейн захирал  ба калавраас доошгүй зэрэгтэй, нэгээс  дээш жил ажилласан туршлагатай байхад  л хан галттай гэнэ.

Магадгүй тус галерейн  захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж  байгаа Н.Батбаатарт л зориулж, ажилласан жил, эрдмийн зэргийн шаардлагыг  буу руулсан бололтой. Бусад байгууллагын  удирдах албан тушаалтанд 10­аас дээш  жил ажилласан байх шаардлага тавьсан  хэрнээ Уран зургийн галерейн захиралд л  ганцхан жил гэсэн уян хатан нөхцөл санал  болгосон байгаа юм.

 Энэ мэтээр томилох хүндээ тохируулан ажлын байранд тавигдах шаардлага  гаргадаг нь нүглийн нүдийг гурилаар хуурах гэсэн л арга аж. Салбарын яам энэ байгууллагуудыг удирдах хүмүүсээ хэдийнэ  олчихсон боловч хууль хэрэгжүүлсэн нэр  зүүж, тэднийгээ баталгаажуулахын тулд  энэ сонгон шалгаруулалтыг хийв үү гэж  хардмаар. Галерейг зураач, музей, урлаг  болон соёл судлаач хүн, Үндэсний номын  санг но мын санч, ном зүйч, нийгмийн  ухааны чиглэлийн мэргэжилтэй хүн  удирдах ёс той гэ сэн хэрнээ ДБЭТ­ыг  сэтгүүлч, эрх зүйч гэх мэт тэс хөндлөн  шахуу мэргэжлийн хүн удир даж болно  гэсэн нь хачирхалтай.

Соёлын тухай хуулийн 15.4­т “Улсын  болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын  дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад  гурваас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны ту­хай хуулийн 17.1­д заасны дагуу сонгон  шал гаруулж томилно” гэж заасан байх  юм.

Дарга солигдох бүрт бүтэц, зохион  байгуулалт, гол гол албан тушаалтнууд  нь өөрчлөгддөг болохоор соёл, урлагийн  байгууллагууд  ч  улстөржилтийн  бараан  сүүдэрт дайруулж байна.

Харин 17.1 дэх заалт нь “Төрийн жин­ хэнэ албан тушаалын сул орон тоо гарсан  тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж  байгаа буюу төрийн холбогдох бусад  байгууллагад ажиллаж байгаа төрийн жин­ хэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр  дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон  шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”  гэжээ.

 ДБЭТ­ын захирал Ч.Мөнхзул, Уран  зургийн галерейн захирал Н.Батбаатар  нарыг нэг өдөр, нэг тушаалаар энэ албан  тушаалд томилсон бөгөөд тэдний хэн  нь ч өмнө нь энэ байгууллагадаа, эсвэл  салбартаа төрийн ажил хийж байгаагүй юм. Сонгон шалгаруулалт нэрийн дор томилох гэсэн хүндээ тохируулга хийж, ту­хайн салбарынхаа үйл ажиллагааг гүйцэд  мэдэхгүй хүнийг “залж” авчирч , байгаа нь  хэний ашиг сонирхол юм бэ.

Дарга солигдох бүрт бүтэц, зохион  байгуулалт, гол гол албан тушаалтнууд  нь өөрчлөгддөг болохоор соёл, урлагийн  байгууллагууд  ч  улстөржилтийн  бараан  сүүдэрт дайруулж байна. Шинэ захирлын  арга барил болон хамт олны гэх шийдвэрээр ДБЭТ ерөнхий найруулагч битгий  хэл нэг ч найруулагчгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болох гэж  байгаа нь эмгэнэлтэй.

Гадаад харилцаагаа  өргөжүүлж, олон орны найруулагч нарыг  авчирч дууриа сэргээн, шинэчилж тоглож  байгаа гэж тус театрынхан тайлбарладаг  ч жүжиглэх, бүжиглэх, дуулах урлагийг  нэгтгэсэн том хэмжээний бүтээл тоглодог  театр найруулагчгүй байж болно гэж үү.

Урлаг судлаач С.Энхбулагаас энэ тухай асуухад “ДБЭТ лав найруулагчгүй  байж таарахгүй” гэж хариулж байсныг би  мартаагүй. Энэ театрт жилдээ 1­2 шинэ  бүтээл тавигдаж, бусад үед өмнө нь тоглож байсан дуурь, балетаа тоглодог ч  найруулагчийн хэрэгцээ зайлшгүй чухал.  

Хөгжмийн бүтээлүүдийг зохиолчоор нь, жүжгийг найруулагчийнх нь ур чадвараар  дүгнэдэг нь маргаангүй үнэн. Харин энэ  зарчим одоо л өөрөөр яригдаж байгаа юм.  Хамгийн сүүлд ДБЭТ­т тоглосон “Дон  Жуан” дуурь ч ийм л шүүмжлэл дагуулсан.  

Австриас ирсэн найруулагч дуурийн бүх  үйл явдлыг ганцхан тайзан дээр өрнүүлэ­хээр шийдэж, тэгж тоглуулаад буцсан.  Гэтэл ард нь үлдсэн Монголын үзэгчид хар  өнгөтэй, уйтгартай тайзнаас хоёр бүлэгтэй хошин дуурь үзэх болох нь. Уг нь энэ  дуурийн үйл явдал Севиль хотын талбай,  Дон Жуаны гэр, Мазетта, Церлина нарын  хуримын ёслол гээд олон газарт өрнөдөг.  

Энэ мэтээр гадаадын мэргэжилтэн урихад  сайн ч зүйл байна, саар зүйл ч гарна. Хэрэв  театр ерөнхий найруулагчийн орон тоог  цомхтголгүйгээр, өөр хүн авч ажиллуулсан бол гадаад найруулагчтай санал бодлоо солил цон, энэ алдааг залруулж болох  байсан байх.

Харалган шийдвэрийн хар гай  уран бүтээлийн чанарт хүртэл нөлөөлж бай­гаа нэг л жишээ энэ. Сонгон шалгаруулалтад хүчээр тохируулга хийлгэлгүй, ур чадвартай, урлагийн мэдрэмжтэй, удирдах  чад вартай хүнээ л олж томилоосой.

С.Сэргэлэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн загвар, соёлын шинэ үзэгдэл “Labubu”

22/05/2025

Шүтэн бишрэгчид “Oasis”-ын аялан тоглолтыг үзэхийн тулд нэг тэрбумыг зарцуулна

22/05/2025

“Стрижи” баг уран нислэгийн үзүүлбэр үзүүлнэ

22/05/2025

Энэтхэгийн зохиолч Бану Муштак олон улсын Бүүкерийн шагнал хүртлээ

22/05/2025

П.Лхагвадуламын уран бүтээл олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

22/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.