Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хайртай дуучнаа байртай болгож чадлаа
Нийгэм

Хайртай дуучнаа байртай болгож чадлаа

Урлаг Урлаг26/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10277930_816927658319280_5173057884644455034_n7019787582014-05-26-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хүнийг амьдад нь хайрлаж, алдаршуулна гэдэг хамгийн сайхан. Олны хайртай дуучин Н.Төмөрхуяг Монгол Улсын гавьяат хэмээх цолыг хүртсэн нь дээрх үгийн биелэл болсон гэлтэй. Төрийн тэргүүний мэдрэмжтэй зарлиг ард түмний хүсэн хүлээсэн цолыг баталгаажуулсан нь хэдхэн сарын өмнөх явдал.

   Дуучин Н.Төмөрхуягийг гавьяат болсон өдөр нь соёлын тэргүүний ажилтан Д.Балдан тоглолтыг нь зохион байгуулах ажилдаа оржээ. Ийнхүү 18 жилийн дараа Н.Төмөрхуяг дуучин ард түмэнтэйгээ уянгалаг дуунуудаараа учран золгох боломж бүрдсэн юм.

   Тоглолтыг санаачлан зохион байгуулагчид болон Н.Төмөрхуяг гавьяатын фэнүүд “Хайртай дуучнаа байртай болгоё” хэмээн уриалж, хандивын аян өрнүүлсэн. Тэд зорьсондоо хүрч чаджээ. “Хамаг Монгол” группын ерөнхийлөгч Нямбаяр УГЖ Н.Төмөрхуягт нэг өрөө байр бэлэглэсэн нь “Хорвоод ганцхан ээждээ” тоглолтын хамгийн том сюрприз байсан билээ. Ийнхүү Хэнтий нутгийнхан ард түмний хайртай дуучнаа алдаршуулан, урамшуулж, цаашид олон сайхан уран бүтээл хийх эрч хүч хайрлажээ.

   Н.Төмөрхуяг гавьяаТ наадмаар ашиглалтад орох шинэ байраа хүлээн догдолж суугаа бөгөөд тоглолтыг нь санаачлан зохион байгуулж, хамтран дуулсан дуучин Д.Балдан болон Хэнтий аймгийн удирдлагууд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхөн, дэмжиж тусалсан бүх хүмүүст баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.     

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026

Дрейк гурван цомог, 17 клипээр нэг дор “бөмбөгдөв”

19/05/2026

Шүүхийн шийдвэр Шакирагийн талд гарчээ

19/05/2026

“Barbie Girl” дуугаараа алдартай “Aqua” хамтлаг тарж байгаагаа зарлалаа

19/05/2026

“Шрек 5” кино 2027 оны зургаадугаар сарын 30-нд нээлтээ хийнэ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.