Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»Шүлэг: Ээж ээ, Би хайрын сургуульд сурмаар байна
Утга зохиол

Шүлэг: Ээж ээ, Би хайрын сургуульд сурмаар байна

Урлаг Урлаг26/05/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
mom546005082014-05-26-11-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ээж ээ,
Сансрын нисгэгч болно гэж би мөрөөдөхөө болилоо.
Саяхнаас би нэг л зүйл боддог боллоо.
Миний амьдралд нэг л том зовлон байна.
Ээж ээ,
Ахыг та хүний бүсгүй үрийг хайрлаач гэж гуйх юмаа
Ааваас хүртэл та өөрийгөө хайрлаад өгөөч гэж хүсэх юмаа
Хүйтэн шөнөөр хүртэл босоод суух юм. Та
Хүний үрийг хөөрхий, өөрийгөө бас өрөвдөж уйлах юм аа.
Ээж ээ,
Ахын их сургуульд амьтан ургамалын хичээл шиг
Авгайгаа судлах хичээл байдаггүй юм байна.
Ахаас би асуусан. Алуулчих шахсангүй.
Амаа тат. Тийм юм байхгүй гэлээ.
…
Ээж ээ, Миний амьдралд нэг л зүйл их хэрэг болох нь…
Эхнэрээ хайрлах тийм эрдэм номонд л одооноос суралцмаар байна.
Ийм эрдэм номын сургууль танхим хаа байна вэ?
Эгшиг үсэг гэхээс илүү их өөр юм их хэрэгтэй байгаад байна.
Эгчийг хар даа та!
Эгшиг гийгүүлэгчийг надад зааж байна л даа.
Элдвээр намайг аргалаад бичүүлж байна л даа.
Гэхдээ эгч ганцхан зовлонтой.
Гэрлэдэггүй.
…
Ээж,
Эмч ер нь ямар вэ?
Түргэн тусламжийн тэргээр гэр лүүгээ явах..?!
Түргэн очиод үнсэж, хайрлаад, асарч халамжлах..?!
Ээж ээ,
Би нэг л зүйл боддог боллоо.
Би хайрын сургуульд сурмаар байна. Хаана байна вэ?!
Энэ л эрдмийг би сурчихвал эхнээс нь бүгдийг хайрлаад
Их том зовлонг эдлэхгүй юм шиг байна.
Ээж та бас надаас болж ер уйлахгүй шүү дээ!

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Тэмүүжин, Боорчи нарын нөхөрлөлийн тухай “Монгол андгай” бүтээл нийтийн хүртээл болно

16/08/2026
Утга зохиол Урлаг

“Зүчийн улсын зарлиг, албан бичгүүд” бүтээлийг танилцуулав

14/08/2026
Утга зохиол Урлаг

“Өэлүн эхийн нууц товчоо” ном Чингис хааны мэндэлсэн өдрөөр олны хүртээл болно

13/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Stray Kids” хамтлаг шинэ цомгоороо “Billboard 200”-г тэргүүлж, дахин шинэ амжилт тогтоолоо

17/08/2026

Дуэйн Жонсон “Disney Legends” шагнал хүртлээ

17/08/2026

Жүжигчин Хэйден Панеттьери 36 насандаа таалал төгслөө

17/08/2026

Сицилийн музейн уран зургууд хулгайд алдагджээ

17/08/2026

Жүжигчин, найруулагч Шон Пенн 66 нас хүрлээ

17/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.