Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Агула” төслийн хүрээнд Монгол Швейцарийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийнэ
Нийгэм

“Агула” төслийн хүрээнд Монгол Швейцарийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийнэ

Урлаг Урлаг28/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
49e7e34e425c96dabig1437837612014-05-28-09-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монгол Улс, Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж иржээ.

Тус төслийн зохион байгуулагчид “Туушин” зочид буудалд өчигдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч, судлаач Н.Жанцанноров, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Дипак Элмер, Монголын урлагийн зөвлөлийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа болон Швейцар хөгжлийн агентлагийн мэдээлэл харилцааны ахлах ажилтан Б.Соёлмаа нар оролцсон юм.

“Агула” гэдэг нь Монгол бичигээр уул гэсэн үг бөгөөд Швейцарийн Алфийн нуруу, Алтайн нурууг дүрслэн хэлжээ. “Агула” төслийн хүрээнд болох Монгол Швейцарийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт тавдугаар сарын 30-ны 19.00 цагт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдахаар бэлтгэлдээ оржээ.

Дашрамд сонирхуулахад “Агула” төсөл нь ганц тоглолтоор зогсохгүй олон үе шатлалтай ажлуудыг ч мөн багтаасан томоохон төсөл гэнэ. Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн ярьж байгаагаар Швейцар улсаас өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтарч ажилласан ажлуудаас хамгийн том ажил бол  “Агула” төсөл аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.