Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ Эрдэнэ зуу” музейгээс алдагдсан долоон бурхныг хүлээлгэн өглөө
Нийгэм

“ Эрдэнэ зуу” музейгээс алдагдсан долоон бурхныг хүлээлгэн өглөө

Урлаг Урлаг28/05/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
burhad9572078232014-05-28-10-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
burhadБуддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг болох Өвөрхангай аймгийн Хар хорин суман дах Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд энэ сарын 18-19-нд шилжих шөнө хулгай орж хосгүй үнэт болон үнэт  долоон бурхан  алдагдсан хэрэг гарсан  билээ.

Гэвч хууль хяналтын байгуулллагынхан шуурхай сайн ажилласаны үр дүнд  энэ амралын өдөр буюу 24-ний бямба  гарагт хулгайчдыг барьж бурхадыг олжээ.

Харин  өнөөдөр ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх  газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга,  цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал тэргүүтэй албаны хүмүүс уг бурхадыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд хүлээлгэн өглөө.

ССАЖЯам эдгээр бурхадыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт түр хугацаагаар хадгалуулах юм  байна.  Тус музейн  бүртгэл мэдээллийн санч болон сан хөмрөгийн эрхлэгч нар уг бурхадыг хэмжилт хийн тоо ширхэгээр бүртгэн хүлээн авах ажиллагааг эхлүүллээ.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл: Уг хэрэг явдал нь цаашид хосгүй үнэт болон үнэт үзмэрүүдээ бид хэрхэн хадгалах талаар тодорхой бодлого боловсруулах, сайжруулах шаардлага  байгааг харууллаа. Уг музей нь аймгийн мэдэлд байдаг ба аймгийн хэмжээнд удирддаг байсан. Цаашид аймгийн мэдэлд бус улсын хэмжээнд авах асуудал хөндөгдөх байх хэмээгээд хууль хяналтын байгууллагынханд хурдан шуурхай ажиллаж өгсөнд талархал илэрхийллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хятад бүсгүй миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон хэвээр байна

29/09/2026

Гавьяат жүжигчин, дуучин Б.Батцэцэглэн “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ

29/09/2026

Т.Ананда “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн панелистаар оролцоно

29/09/2026

“МСИТ Энхтайван” номын төслийг хэрэгжүүлж эхэлжээ

29/09/2026

“Намар” уламжлалт үзэсгэлэн үргэлжилж байна

29/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.