Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»80 жилийн босго алхах “Учиртай гурван толгой” дуурийг амилуулна
Уртын дуу

80 жилийн босго алхах “Учиртай гурван толгой” дуурийг амилуулна

Урлаг Урлаг04/06/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bf8802c5d95bb29ebig_500x5008341799772014-06-04-16-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

80 жилийн босго алхах “Учиртай гурван толгой” дуурийг амилуулнаУлсын дуурь, бүжгийн эрдмийн театрын найзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ бямба гарагт тоглоно.

Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий  “Учиртай гурван толгой” дуурийг тус театрын хамт олон 80 дахь жилтэй нь учран золгуулж байгаа юм. Их зохиолч Д.Нацагдоржийн гүн агуулгат яруу шүлэг, Б.Дамдинсүрэнгийн уянга төгс тансаг аялгуу хослон бүтсэнээр хүн бүхний сонсох дуртай домогт бүтээл болж чадсан билээ. Д.Нацагдоржийн жүжгийн зохиолуудаас хамгийн их дэлгэрсэн нь “Учиртай гурван толгой” юм.

“Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг анх Улсын төв театрт 1934 оны аравдугаар сарын 21-нд тоглож, 1942 онд жүжгийн зохиолыг шинэчлэн найруулж дуурь болгосон түүхтэй. Дараа нь Улсын хөгжимт драмын театрт 1950 онд шинэчлэн тоглосон юм. Улсын дуурь, бүжгийн театр 1976, 1996 онд шинэчлэн найруулж, нийт таван удаа шинэчлэн тогложээ. Энэ дуурь одоо хэр нь сонгодог урлагт дуртай үзэгчдийн хүртээл болсоор буй. Харин энэ жил уг дуурь 80 насныхаа ойтой золгож байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.