Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яамны нээлттэй өдөр 2014 оны 6 сарын 8-нд Чингис Хааны талбайд 09.00-17.00 цагт болох гэж байна.
Өдөрлөгийн үеэр Соёл, спорт аялал жуулчлалын салбарын байгууллагуудын нэгдсэн мэдээлэл, тэдгээрээс авч болох үйлчилгээ, хөнгөлөлт, заавар зөвөлгөө, аялал жуулчлалын бүсийн орчны тохижилт, дасгал хөдөлгөөн, биет болон биет бус өвийн сургалт, сурталчилгаа зэрэг танд хэрэгцээтэй мэдээллийг өгнө.
Өдөрлөгт ирсэнээр
– Дэлхийн өвд бүртгэгдсэн Монголын Соёлын өвүүдтэй,
– Бүх насныханд зориулсан биеийн тамирын дасгал, хөдөлгөөн,
– бий биелгээ, тойрон бүжиг
– дотоод гадаадын аяллын маршрутын талаарх мэдээлэл
– жуулчны бааз байгуулахад шаардагдах бичиг баримт, тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг олж авах боломжтой бөгөөд Монгол Улсын Урлагийн алдартнуудын шилдэг дүрүүдтэй дурсгалын гэрэл зураг авахуулах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 310068 утасанаас лавлаарай.
www.URLAG.mn