“Forever”, “Уянга,” “Хаана байна” зэрэг олон уянгын уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг танихгүй хүн ховор болов уу. Тэд уран бүтээлээ тууривсанаас хойш найман жил өнгөрсөн байна.
Тус хамтлагийнхан өөрдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээр хуваалцахаар бэлэн болжээ. Тэдний тоглолт зургадугаар сарын 13,14-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Хар сувд” хөлөг онцгоцон дээр 19.00 цагт болох бөгөөд тоглолтын үеэр тэд фэнүүддээ зориулсан зарим нэгэн сонирхолтой хөтөлбөрөөс гадна гэнэтийн бэлгүүдийг задлах ажээ. “Найман жил” тоглолтын тасалбар “Hifi”-ын бүх салбаруудаар худалдаалагдах бөгөөд 30 мянган төгрөгийн үнэтэй ажээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 333555, 88108644 дугааруудаас авна уу
www.URLAG.mn