Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ
Дуу хөгжим

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

Урлаг Урлаг21/02/2026Шинэчлэгдсэн:21/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын авангард пост-панк хамтлаг болох “Shortparis”-ийн гоцлол дуучин, уран бүтээлийн гол хөдөлгөгч хүч болж ирсэн Николай Комягин 39 насандаа таалал төгссөн талаар хамтлагийн менежер Марина Косухина албан ёсоор мэдээллээ. Үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй ч сэтгүүлч, улс төрийн зүтгэлтэн Ксения Собчакийн мэдээлснээр Комягин боксын бэлтгэлийн дараа зүрх нь муудсан байж болзошгүй аж.

Санкт-Петербург хотод 2012 онд байгуулагдсан “Shortparis” хамтлаг анхны цомог “Docheri”-г 2013 онд, дараагийн “Paskha” цомгоо 2017 онд гарсан.

2018 онд гаргасан “Strashno” дууны улс төрийн агуулгатай клип, хэмнэл нь тэднийг дэлхий даяар танигдах гол шалтгаануудын нэг болж байв. Тэдний тоглолтууд театрчилсан уур амьсгалаараа алдартай байсан бөгөөд 2015 онд “The Kooks”, 2017 онд “alt-J” хамтлагуудын өмнө тайзнаа гарч байжээ.

Комягин урлаг судлалын боловсролтой, багш мэргэжилтэй байв. Тэрбээр лекц уншиж, ярилцлагаа хүртэл перформанс болгож чаддаг сонирхолтой зан чанартай нэгэн байлаа. Мөн найруулагч Кирилл Серебренниковийн “Leto”, “Limonov: The Ballad of Eddie” кинонд дүр бүтээж, “Karamora” цувралд яруу найрагч Владимир Маяковскийн дүрийг бүтээсэн.

2023 онд тэд Монголын “Playtime“ фестивальд хүрэлцэн ирж байсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хү” хамтлагийн гишүүн, хөгжимчин Г.Нямжанцан Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

17/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS хамтлагийн Жонгүг 20 тэрбум стриймтэй анхны к-поп соло уран бүтээлч боллоо

16/02/2026
Дуу хөгжим Урлаг

BTS-ын тоглолтыг кинотеатруудаар шууд дамжуулна

16/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026

“Shortparis“ хамтлагийн дуучин Николай Комягин таалал төгсжээ

21/02/2026

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026

Бүдүүн харгайт цахирын өвөлжөөний хүн чулуун хөшөө

21/02/2026

Амттаны галзуурал хөлдөөсөн чихрээр үргэлжилж байна

20/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.