Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Single ladies” яагаад “Academy awards” -аас шагналгүй хоцров!
Нийгэм

Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Single ladies” яагаад “Academy awards” -аас шагналгүй хоцров!

Урлаг Урлаг24/06/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8e02115a8a484e8e46609bec1d6258115594041752014062417043178486612014-06-24-17-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

         Саяхан кино урлагийн шилдгүүдийг тодруулах "Academy awards Mongolia 2014" наадам Монгол шилтгээнд болж өнгөрсөн. Энэ удаагийн наадамд 18 төрөлд шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм. Хоёр уран бүтээл хамаг шагналыг нь түүж авсанд гонсгор яваа нэгэн ч бий.

Наадамд 2013 оны зургадугаар сараас 2014 оны зургадугаар сарын 8-ны хооронд нээлтээ хийсэн шинэ уран бүтээлүүд өрсөлдсөн. Үзэгчдийн байлдан дагуулсан зарим уран бүтээлүүд ямар ч шагнал авалгүй үлдсэн нь сонин. Мэдээж мэргэжлийн хүмүүс шүүгчээр ажилласан болохоор өдгөө олон уран бүтээлчид дуугүй өнгөрсөн байх. Гэхдээ 2013 оны наймдугаар сарын 18-нд нээлтээ хийж, ашиг орлогоороо тэргүүлж үзэгчдийг байлдан дагуулсан "Single ladies" романтик, инээдмийн уран сайхны киног дурдахгүй өнгөрч боломгүй санагдана.

Уг киног хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн энэхүү кино нь шил шилээ даран гарч буй дэлгэцийн бүтээлүүдээс киноны зохиол, өгүүлэх өгүүлэмжээрээ бусдаасаа онцгойрч чадсан бүтээл болсон.

Ганц бие бүсгүйчүүдийн амьдрал их хэцүү хэмээн ойлгох хүмүүс олон байдаг. Тэдний сэтгэл санаа ямар байдаг юм бэ, тэд юу мөрөөдөж амьдардаг, юу боддогийг энэхүү бүтээлд тод томруун тусгаж өгсөн.  Энэ байдлыг мэдээж  зарим нэг кино нь гардаг "хатуу" хүдүүгээр хүнд дүрслэлээр үзүүлээгүй. Шал эсрэгээр нь харуулахыг зорин гурван өөр насны ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг романтик, инээдмийн төрлөөр дүрслэн үзэгчдийн хүртээл болгосон нь олон хүнд бодролыг хайрласан юм.

Жүжигчин Г.Ундармаа: “Ганц бие байна гэдэг бол дийлэнх хүмүүсийн ойлголтоор хэцүү гэдэг хэдий ч миний бодлоор бол тийм биш. Яагаад гэвэл ганц бие эмэгтэй хүмүүст ч зовлонтой зүйл бий, нөхөртэй эмэгтэйчүүдэд ч бас л тийм асуудал тулгардаг” гэдэг.

Аргагүй үзэгчдийг байлдан дагуулсан уран бүтээл яагаад нэр дэвшиж, инээдмийн төрөл жанрын бүтээл гэхээрээ шагнал авдаггүй юм уу. Аль эсвэл " "Academy awards Mongolia" наадмынхаа шалгаруулалтанд өөрчлөлт оруулмаар. Тухайлбал, Инээдмийн төрөл жанрын кинонууд нэг нэр дэвшиж тэр дундаасаа "шилдгийн шилдэг" инээдмийн кино хэмээн өргөмжилж баймаарсан даа.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни “Dazed Korea” сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн чимлээ

20/05/2026

“Moving” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт эхэлжээ

20/05/2026

“Попын Дарь эх” Шер өнөөдөр 80 нас хүрч байна

20/05/2026

Баримтат гэрэл зургийн төлөөлөл Д.Давааням “Алтан гадас” одонгоор шагнууллаа

20/05/2026

Т.Үжингүнж шилдэг таван моделийн нэгээр шалгарлаа

20/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.