Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна
Дуу хөгжим

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

Урлаг Урлаг26/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, Гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа 2026 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “International Women’s Day” нэртэй тусгай тоглолтоо “M Bank Arena”-д толилуулахаар боллоо.
Тэрбээр “GRAND AWARDS 2025”-ын тайзнаа “Зүрх асна” тоглолтоороо “Бүх цаг үеийн шилдэг тоглолт” номинацийн эзнээр шалгарч, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд онцгой амжилтыг дархалсан билээ. Энэхүү бахдам амжилтынхаа үргэлжлэл болгон Т.Ариунаа уран бүтээлүүдээ шинэчлэн найруулж, илүү гүн мэдрэмж, хүчирхэг амьд дуулалт, дэвшилтэт тайзны шийдэл бүхий “SPECIAL CONCERT”-ыг үзэгч, сонсогчдодоо хүргэхээр бэлтгэж байна.
Эмэгтэй хүний тэсвэр, хайр, ухаарал, хүч чадлыг уран бүтээлээрээ илэрхийлж ирсэн түүний энэхүү тоглолт нь зөвхөн нэгэн уран бүтээлийн үдэш бус, Монголын хөгжмийн урлагийн нэр хүнд, чансааг дахин тодотгох онцгой үйл явдал болохоор хүлээгдэж байна.
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Гитарчин Slash-ийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэжээ

21/08/2026

Мишель Родригес “Холливуд надад чөтгөрийн ертөнц шиг санагддаг байсан” гэв

21/08/2026

Реппер Lil Pump Украины цахим мэдээллийн санд бүртгэгджээ

21/08/2026

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.