Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонин хачин»“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна
Сонин хачин

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

Урлаг Урлаг27/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Австралийн Тасмани арлын баруун хэсэгт “Earth’s Black Box” гэдэг нэртэй өвөрмөц төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнийг “хүн төрөлхтний хар хайрцаг” хэмээн нэрлэж байна. Энэхүү төслийг дэлхий дахинд соёл иргэншлийн сүйрэл нүүрлэсэн тохиолдолд өнөөгийн эрин үеийн дижитал баримтыг хадгалж үлдээх зорилгоор хэрэгжүүлж байгаа ажээ.

Геологийн хувьд тогтвортой, алслагдсан газарт ойролцоогоор 10 метр урттай цул ган байгууламж суурилуулж байгаа бөгөөд 7.5 см зузаан ханатай уг бүтцийг асар том боржин чулуун суурин дээр байрлуулж байгаа аж. Уг байгууламжийг эрс тэс нөхцөлийг тэсвэрлэж, олон арван жилийн турш гадны оролцоогүй ажиллана гэж зохион бүтээгчид нь найдаж байна.

Энэхүү төслийг Тасманийн их сургууль, Clemenger BBDO сурталчилгааны агентлаг болон The Glue Society уран бүтээлийн нэгдэл санаачилсан байна. Уг байгууламж нь нарны эрчим хүчээр ажиллах аж.

“Хүн төрөлхтний хар хайрцаг” дотор нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж, агаар ба далайн температур, далайн усны хүчилжилт, эрчим хүчний хэрэглээ зэрэг дэлхий болон нийгмийн байдлын үзүүлэлтүүдийг тасралтгүй бүртгэх мэдээлэл хадгалах системүүдийг байрлуулах гэнэ. Мөн улс төрийн шийдвэрүүд, мэдээ мэдээлэл, нийгмийн сүлжээний нийтлэлүүдийг хадгалж архивлах юм.

Хэрэв хүн төрөлхтөн асар том гамшигтай тулгарвал энэхүү “хар хайрцаг” нь болсон үйл явдлыг сэргээж, хямралын шалтгааныг ойлгоход дараагийн үед тусална гэж зохион бүтээгчид нь үзэж байна. Системийг бүрэн ажиллагаанд оруулах хугацааг энэ оноос хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонин хачин Урлаг

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026
Сонин хачин Урлаг

Махатма Гандигийн 688 гар бичмэл 1.7 сая доллараар зарагджээ

27/08/2026
Сонин хачин Урлаг

Боннын их сургуулийн музейгээс чулуужсан олдворууд хулгайд алдагджээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Беларусь улс “Монголын нууц товчоо”-г албан ёсоор орчуулсан 34 дэх орон болжээ

29/10/2026

“Их Монгол Улсын дипломат бодлого: түүх, орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

29/10/2026

Мэрилин Мэнсоны эсрэг эрүүгийн хэрэг үүсгээгүй ч хүчирхийллийн талаарх гүтгэлгүүд олны анхаарлын төвд хэвээр байна

28/10/2026

Мэри Ж.Блайж хөгжмийн бүтээлүүдийнхээ эрхтэй холбоотойгоор “Primary Wave” компанитай гэрээ байгууллаа

28/10/2026

Киану Ривз “Netflix”-ийн “Maelstrom” тулаант киноны гол дүрд тоглоно

28/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.