"Их хүрээ" уран бүтээлийн нэгдэл ирэх намар "Андууд" уран сайхны киноны ажилдаа орох гэнэ. Уг кинонд Монгол, Тува, Казахстан, Халимаг, БНХАУ-ын Уйгар орны уран бүтээлчид хамтран ажиллах юм байна. 7-р сарын 10-аас 15-ны хооронд дөрвөн улсын уран бүтээлчид манай улсад ирж кино зохиолын талаар санал бодлоо хуваалцах гэнэ.
Киноны зураг авалтын 40 хувийг ОХУ-д, 30 хувийг Монголд, 20 хувийг БНХАУ-д хийхээр төлөвлөж байгаа аж. Кинонд Монгол талаас СТА, драмын театрын жүжигчин М.Түвшинхүү, жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга нар кинонд тоглох бол найруулагч Ч.Батбаяр, Улсын драмын эрдмийн театрын үйлдвэрчний хорооны дарга ОУХ найрамдал төвийн дэд захирал Б.Отгонбат хамтарч ажиллана.
Бусад улсаас "Солдаты" киноны Воркутагин, Звезда киноны Темдековын дүрд тоглосон ОХУ Алтайн Соёлын сайд, гавъяат жүжигчин Амаду Мамадаков. Мөн ОХУ Буриад улсын гавъяат жүжигчин Надежда Мунконова, ОХУ Тува улсын гавъяат жүжигчин Эдүард Ондар, Казахстан Азын нүүдэлчдийн соёлын өвийн Ерөнхийлөгч Батиржан Каган нар оролцох ажээ.
www.URLAG.mn