Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
Театр

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

Урлаг Урлаг12/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

20 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болоход энэ сэдэв хаалттай, хачирхмаар, “Манай нийгэм арай ч ийм болоогүй дээ” гэж хэлэх хэмжээнд бойжиж байлаа. Харин одоо үнэн бөгөөд гашуун сэдэв болчихож. Тийм ч учраас Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн зохиол “Хориотой жүжиг”-ийг постдрам болгон дахин толилуулж байгаа уран бүтээлчид цаг үеэ гярхай ажигласнаас гадна системийн эсрэг, үнэний төлөө зоригтой дуугарч чадсан юм.

“Хориотой жүжиг” постдрамыг “Орфей” театр, “Хэрмэл крю” хамтран бүтээж буй. “Орфей” театрын найруулагч М.Батболд, продюсер Т.Ариунчимэг нарыг урьд өмнөх тайзны бүтээлүүдээр нь үзэгчид сайтар мэдэх болсон. Харин “Хэрмэл крю” үзэгчдийн өмнө өөрсдийгөө хүчирхгээр, цоо шинээр танилцуулж байна.

“Хэрмэл крю” гэдэг бол хошин урлагийн бүтээлээр олон танигдсан жүжигчид болох Жижгээ (Г.Лхагвацэрэн), Цогтоо (У.Цогтбаяр), Н.Баясаа, Тагтаа (Р.Сүхболд), Зоригоо (C.Батзориг) нарын нэгдэл юм. Тэд инээдмийн жанраар дагнаж байсан. Үзэгчид тэднийг инээдмийн дүрээр, хошин урлагаар харж дассан. Гэтэл М.Батболдын найруулгаар жүжигт дүр бүтээнэ гэхээр чадах болов уу, хошин урлагийн тайзны маньераа өөрчлөн шинэчилж чадах уу гэсэн эргэлзээ, хүлээлтийг бий болгосон.

Гэхдээ мэргэжлийн сургууль төгссөн жүжигчид гэдгээ “Хориотой жүжиг”-ээр тэд баталлаа. Түүнээс гадна хийж бүтээж байгаа замналдаа ханалгүй, нэгэнт мэргэжлийн жүжигчин болсных драмын урлагт өөрсдийгөө дахин сорьё, тайзнаа гаръя гэхээс гадна төслийг санаачилна, хамтран зохион байгуулна гэдэг том зүрх зориг бөгөөд чин хүсэл эрмэлзэл байх нь дамжиггүй.

Уран бүтээлч хүний “шаталт”-аар амьсгалж байгаа “Хэрмэл крю”-гийн тавыг та пострдрамын тайзнаа хараарай. “Хориотой жүжиг” постдрам өдөр бүр “Зайсан Хилл”-ийн “Event Hall”-д 19.00 цагаас тоглож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн Жамсран хурандаагийн дүрээр үзэгчидтэйгээ “уулзаж” байна

11/03/2026
Театр Урлаг

Хэний ч буруу биш

11/03/2026
Театр Урлаг

ФОТО: “Хориотой” драмын жүжгээс

10/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Хар тамхины эсрэг “No drug – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

12/03/2026

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.